Эхнэрээ онц хэрцгийгээр хөнөөсөн Н.Энхбатын ялыг ХЭВЭЭР ҮЛДЭЭЛЭЭ Эхнэрээ онц хэрцгийгээр хөнөөсөн Н.Энхбатын ялыг ХЭВЭЭР ҮЛДЭЭЛЭЭ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
02 сарын 13, Баасан
Өнөөдөр тойм

Arslan.mn

Эхнэрээ онц хэрцгийгээр хөнөөсөн Н.Энхбатын ялыг ХЭВЭЭР ҮЛДЭЭЛЭЭ

2026 оны 2 сарын 13

Arslan.mn

”Жем молл” худалдааны төвд эхнэрээ онц хэрцгийгээр хөнөөсөн Н.Энхбатын гомдлыг Улсын дээд шүүх хэлэлцэхээс татгалзаж, түүнд оноосон бүх насаар нь хорих ялыг хэвээр үлдээлээ.

Дээд шүүхээс танхимын нийт шүүгчийн хуралдаанаар шүүгдэгчийн гаргасан гомдол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой зэрэг үндэслэлд хамаарахгүй гэж үзэв.

Улмаар энэхүү хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэлээ.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
667587
0 эможи

keyboard_arrow_up