ТАНИЛЦ: Сар, шинийн баяраар хил хаах ХУВААРЬ
2026 оны 2 сарын 12

“Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн хүрээнд Талууд дипломат шугамаар дараах зохицуулалтыг тохирсон билээ.
Энэ дагуу:
- Монгол Улсын цагаан сар, билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1,2,3-нд буюу хоёрдугаар сарын 18,19,20-ны өдөр
- БНХАУ-ын Хаврын баяр, билгийн тооллын шинийн 1,2,3-нд буюу 2026 оны хоёрдугаар сарын 17,18,19-ний өдөр тус тус Монгол, Хятадын хилийн боомтууд түр хаана.
Мөн "Хилийн боомт болон Монгол-Оросын улсын хилийг хялбарчилсан журмаар нэвтрэх тухай Монгол болон ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-ийн дагуу Хилийн бүрэн эрхт төлөөлөгчийн шугамаар дараах зохицуулалтыг харилцсан тохирсон. Энэ дагуу:
- Монгол Улсын цагаан сар, билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1,2,3-нд буюу хоёрдугаар сарын 18,19,20-ны өдөр
- ОХУ-ын Эх орончдын өдөр буюу хоёрдугаар сарын 23-ны өдөр Монгол, Оросын хилийн боомтууд түр хаана.
Хил хамгаалах ерөнхий газраас гаргасан хуваарьтай танилцана уу.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
667568
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:






