Монгол Улс, ОХУ-ын итгэмжлэлийн байгууллагууд хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа Монгол Улс, ОХУ-ын итгэмжлэлийн байгууллагууд хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
02 сарын 11, Лхагва
Өнөөдөр тойм

Arslan.mn

Монгол Улс, ОХУ-ын итгэмжлэлийн байгууллагууд хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа

2026 оны 2 сарын 11

Arslan.mn

Монгол Улс, ОХУ-ын итгэмжлэлийн байгууллагууд хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.


Хоёр улсын худалдаанд учирч болох техникийн саад, тотгорыг багасгах бодитой шийдэл, чухал ажил боллоо.Энэхүү санамж бичигт Монгол Улсаас Үндэсний итгэмжлэлийн төвийн дарга С.Ням-Эрдэнэ, ОХУ-аас Холбооны итгэмжлэлийн газрын дарга Дмитрий Вольвач нар гарын үсэг зурав.

Ингэснээр хоёр улсын хоорондын худалдаанд учирч болох техникийн саад, тотгорыг бууруулах, экспортын үйл ажиллагааг дэмжих бодитой шийдэл, томоохон алхам болсныг хэлэлцүүлэгт оролцогч ахуйн нэгжүүдийн төлөөлөл онцолж байна.Тодруулбал, экспортод гаргаж буй бүтээгдэхүүний итгэмжлэгдсэн тохирлын үнэлгээний үр дүнг харилцан хүлээн зөвшөөрснөөр цаг хугацаа, зардлыг хэмнэх, бизнесийн орчныг хялбаршуулах, эдийн засгийн хувьд асар их давуу тал бий болно гэж үзэж байна.

Arslan.mn

Олон улсын жишгийн дагуу Итгэмжлэлээр дамжуулан дотоод, гадаад худалдаа, экспортын тодорхой асуудлыг зохицуулах чиглэлээр талууд ийнхүү цаашид нягт хамтран ажиллахаа илэрхийлсэн юм.
Санамж бичгийн хүрээнд:

  • Хамтарсан итгэмжлэлийн үнэлгээ зохион байгуулах
  • Лаборатори, баталгаажуулалтын байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах,
  • Халал чанарын дэд бүтцийн салбарт хамтын ажиллагаа тогтоох,
  • Стандартын зөрүүтэй байдлыг арилгах,
  • Тохирлын үнэлгээ, итгэмжлэлийн салбарын ажилтнуудыг чадавхжуулах зэрэг ажлуудыг хэрэгжүүлэхээр тусгажээ.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
667562
0 эможи

keyboard_arrow_up