Ахмадууд:  2030 онд өгөх 10 сая төгрөгийн “сюрприз” бидэнд хэрэггүй. Тэтгэврээ нэмүүлж, 1072 хувьцааны ногдол ашгийг авъя Ахмадууд: 2030 онд өгөх 10 сая төгрөгийн “сюрприз” бидэнд хэрэггүй. Тэтгэврээ нэмүүлж, 1072 хувьцааны ногдол ашгийг авъя
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
02 сарын 11, Лхагва
Өнөөдөр тойм

Arslan.mn

Ахмадууд: 2030 онд өгөх 10 сая төгрөгийн “сюрприз” бидэнд хэрэггүй. Тэтгэврээ нэмүүлж, 1072 хувьцааны ногдол ашгийг авъя

2026 оны 2 сарын 11

Arslan.mn

Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоо болон Монголын ахмадын холбооноос өнөөдөр /2026.02.11/ мэдээлэл хийлээ.

Тэд 2030 онд өгөх 10 сая төгрөгийн “сюрприз” бидэнд хэрэггүй. Тэтгэврээ нэмүүлж, 1072 хувьцааны ногдол ашгийг авъя гэв.

Ахмадууд “Нэгдүгээр сарын 27-нд хэвлэлийн хурал хийж, тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх шаардлагыг төр засагт хүсэлт хүргүүлсэн. Үүний дараа сануулга өгч, сануулгын жагсаал зохион байгуулж, сонордуулах шаардлага тавьсан. Гэвч шаардлагын хариу биелэгдэхгүй байгаа тул өнөөдрөөс эхлэн тулган шаардсан арга хэмжээ авч эхэлж байна.

Нэгдүгээрт, ахмадын тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх бүрэн боломжтой гэж үзэж байна. Жишээлбэл, ахмадуудад баялгийн хишиг 1072 хувьцааны ногдол ашгийг олгох ёстой. Хоёрдугаарт, цэргийн тэтгэвэр, халамжийн тэтгэвэр, нийгмийн даатгалын тэтгэвэр гэсэн гурван төрөл байдаг. Цэргийн тэтгэвэр авагчдын хувьд хэд хэдэн асуудал тулгамдаж байна.

Мөн ЖДҮ-ийн сангаас 3 хувийн хүүтэй зээлийг 40 хүнд нийт 40 тэрбум төгрөгөөр олгосон атлаа ахмадуудад 18 хувийн хүүтэй зээл олгож байгаад гайхаж байна." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
667556
1 эможи

Хонгорзул
2026-02-11 14:43
1072оо авий
keyboard_arrow_up