Хилээр 3.3 кг алт хууль бусаар нэвтрүүлэх гээд баригдсан 3 гадаад, 1 монгол иргэний хэргийг шалгаж дуусжээ
2026 оны 2 сарын 11

3.3 кг алт хууль бусаар нэвтрүүлэх гээд баригдсан ГУРВАН ГАДААД, НЭГ МОНГОЛ иргэний хэргийг шилжүүллээ.
Тодруулбал, Гадаад улсын иргэн С.М, Ж.Т, Л.Ж гурав, Монгол Улсын иргэн М.Н-тэй хамтран Монгол Улсын хилээр 3.3 кг алт хууль бусаар нэвтрүүлэх гээд баригдсан тухай бид өмнө нь мэдээлж байсан. Энэ хэргийг Дорноговь аймгийн Замын-Үүд суман дахь хууль хяналтын байгууллага илрүүлэн шалгаж, уг этгээдүүдэд Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 1 /Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх/-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, прокурор уг заалтаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
667553
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:





