Цагдаагийн алба хаагчид цахилгааны улмаас гал гарч байсан байшингаас бага насны 4 хүүхдийг аварчээ
2026 оны 2 сарын 07

Цагдаагийн алба хаагчид гал гарч байсан байшингаас бага насны 4 хүүхдийг өчигдөр шөнө аварчээ.
Тодруулбал, Тээврийн цагдаагийн албаны Иргэний агаарын тээврийн цагдаагийн хэлтсийн жижүүрийн офицер, цагдаагийн ахлах дэслэгч У.Мягмарнаран, эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлагч Ц.Баяржавхлан, цагдаагийн ахлагч Б.Санжаа, дэд ахлагч Э .Амарбаясгалан нар "Цахим-архи худалдаа", "Сар шинэ-2026" нэгдсэн арга хэмжээнүүдийн хүрээнд өчигдөр 22:50 цагт Нисэхийн эцэс орчимд эргүүл, хяналт шалгалтад үүрэг гүйцэтгэж байсан байна.
Энэ үед Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр Буянт-Ухаа 23-876б тоотод гал гарч байгааг харжээ. Улмаар байшинд 3-14 насны 4 хүүхэд асран хамгаалагчгүй, цахилгаанаас үүдсэн гал гарч байжээ.


Мэдээнд өгөх таны үнэлгээ?
667504
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:





