Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдах ажилтны НЭГДСЭН СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨН үргэлжилж байна Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдах ажилтны НЭГДСЭН СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨН үргэлжилж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
02 сарын 05, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдах ажилтны НЭГДСЭН СУРГАЛТ, ЗӨВЛӨГӨӨН үргэлжилж байна

2026 оны 2 сарын 05

Arslan.mn

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага өнгөрсөн оны ажлын үр дүн, тулгамдсан асуудлаа шийдвэрлэх, төр засгаас баримталж буй бодлого чиглэл, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний зорилтоо хамтран хэлэлцэх зорилгоор “Шуурхай гүйцэтгэл, шинэ түвшин” уриан дор удирдах ажилтны нэгдсэн сургалт, зөвлөгөөнийг өнөөдөр (2026.02.05) зохион байгуулж байна.

Зөвлөгөөний нээлтийн үйл ажиллагаанд Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа А.Намсаманд, Хууль зүй, дотоод хэргийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга П.Оростогоо, Хууль зүйн бодлогын газрын дарга Я.Жавхлан, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Д.Гантуяа, Хяналт-шинжилгээ, дотоод аудитын газрын дарга Б.Хишигтогтох нар болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүд, удирдах ажилтнууд оролцож байна.

Arslan.mn

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 2026 онд “Шинэчлэлийг сайжруулж, үр дүнг дээшлүүлэх” зорилт дэвшүүллээ.

Зорилтын хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон холбогдох эрх зүйн актуудыг шинэчлэн боловсруулах, байгууллагын үйл ажиллагаанд нийцэх дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг хүртээмжтэй, шуурхай болгох, алба хаагчдын сахилга, хариуцлага, ажлын гүйцэтгэлийг сайжруулах, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны бодит үр дүнг дээшлүүлэх зэрэг ажлыг хийж гүйцэтгэхээр төлөвлөөд байна.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
667484
1 эможи

keyboard_arrow_up