“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх орчны загварын үндсэн төлөвлөгөө” номын танилцуулга, хэлэлцүүлэг боллоо

Энэхүү ном нь орчны зохион байгуулалт, архитектур, хот төлөвлөлт болон нийгмийн оролцоонд тулгуурлан гэмт хэрэг гарах боломжийг бууруулах арга зүйг тайлбарласан агуулгатай бүтээл юм.
Арга хэмжээг нээж Цагдаагийн ерөнхий газрын Дэд дарга, цагдаагийн хурандаа Б.Дэлгэрсайхан “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд салбар дундын хамтын ажиллагаа нэн чухал” болохыг онцоллоо.
Хэлэлцүүлгийн хүрээнд “Тэжон хотын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хүрээлэн буй орчны загвар” номын танилцуулга хийгдэж, Хүрээлэн буй орчны дизайнаар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх (CPTED) арга зүйг Монгол Улсад нэвтрүүлэхийн ач холбогдол, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилт, цаашдын үндсэн чиглэл болон анхаарах асуудлуудын талаар санал солилцов.

Өнөөдрийн арга хэмжээг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба болон Цагдаагийн ерөнхий газар хамтран зохион байгуулж, Нийслэл, аймаг, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нар, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга, гишүүд танхимаар болон цахимаар оролцлоо.








