Визийн хугацаа хэтрүүлсэн Гана улсын иргэнийг албадан гаргалаа Визийн хугацаа хэтрүүлсэн Гана улсын иргэнийг албадан гаргалаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
02 сарын 04, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Визийн хугацаа хэтрүүлсэн Гана улсын иргэнийг албадан гаргалаа

2026 оны 2 сарын 04

Arslan.mn

Монгол Улсад жуулчин ангиллын визээр ирээд визийн хугацаа хэтрүүлэн, хууль бусаар оршин сууж байсан Бүгд Найрамдах Гана Улсын иргэнийг албадан гаргалаа. Тодруулбал, уг иргэн нь жуулчлах буюу K2 ангиллын цахим визээр 2024 онд Монгол Улсын хилээр нэвтэрсэн бөгөөд түр ирэгчийн визийн хугацаа хэтрүүлэн, хууль бусаар оршин сууж байсныг хяналт шалгалтаар илрүүлсэн байна.

Иймд холбогдох хууль тогтоомжийн дагуу торгох шийтгэл ногдуулж, хоёр жилийн хугацаанд Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргав.

Гана улсын иргэдэд аялал жуулчлалын зорилгоор 30 хүртэл хоногийн хугацаатай аяллын цахим виз олгож байгаа хэдий ч визийн хугацаа хэтрүүлэх, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулах зөрчлүүд сүүлийн жилүүдэд нэмэгдэж байна. Тухайлбал, 2025 онд Гана улсын нийт 10 иргэнийг албадан гаргасан бөгөөд тэдгээрийн дийлэнх нь түр ирэгчийн визийн хугацаа хэтрүүлсэн үндэслэлээр Монгол Улсаас албадан гаргагдсан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
667459
0 эможи

keyboard_arrow_up