Ц.Санжаачойпэлд 1 жил, Л.Алтан-Очир Э.Тэмүүлэн Б.Амарсайхан нарт 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах шийтгэл оногдууллаа
2026 оны 1 сарын 30

Хүний биед халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн, Б.Амарсайхан, Л.Алтан-Очир нарт холбогдох хэргийн шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр боллоо.
Прокурорын зүгээс тэднийг 1-1.5 жилээр хорих санал гаргасан. Тэгвэл шүүх Ц.Санжаачойпэл, Л.Алтан-Очир, Э.Тэмүүлэн, Б.Амарсайхан нарт холбогдох танхайн хэргийг хэрэгсэхгүй болгож харин Д.Саяннямбууд эрүүл мэндийн хохирол учруулсан гэм буруутайд тооцов. Мөн Д.Саяннямбууг бусдад санаатай хөнгөн гэмтэл учруулсан гэж үзлээ.
Улмаар Ц.Санжаачойпэлд 1 жилийн хугацаанд зорчих эрхийг хязгаарлах, Л.Алтан-Очир Э.Тэмүүлэн Б.Амарсайхан нарт 8 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах шийтгэл оногдууллаа.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?

1
667393
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:





