ББСБ-уудын зээл олгох өр, орлогын харьцаа 60 хувь байсныг 55 болгож тогтоолоо ББСБ-уудын зээл олгох өр, орлогын харьцаа 60 хувь байсныг 55 болгож тогтоолоо
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
01 сарын 29, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ББСБ-уудын зээл олгох өр, орлогын харьцаа 60 хувь байсныг 55 болгож тогтоолоо

2026 оны 1 сарын 29

Arslan.mn

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит бус хуралдаан өнөөдөр боллоо.

Хуралдаанаар Улсын Их Хурлын 2025 оны 124 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд иргэдийн хэрэглээний зээлийн хэт өсөлтийг хязгаарлах, өрийн дарамтыг бууруулах, цахим зээлийн давхардлаас урьдчилан сэргийлэх зорилгоор “Банк бус санхүүгийн зээлийн үйл ажиллагааны журам”-ын нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцээд дараах шийдвэрийг гаргажээ. 

Өр, орлогын харьцааг илүү оновчтой тооцоолон зээлийг зохистой хэмжээнд олгох, иргэдийг өрийн дарамтад орох эрсдэлийг бууруулах зорилгоор өр, орлогын харьцааг 60 хувь байсныг 55 болгож тогтоосон байна.

Ингэхдээ банк бус санхүүгийн байгууллага /ББСБ/-ууд нь хэрэглээний зээл олгох тохиолдол бүрт харилцагчийн зээлийн эрхийг тооцоолж, уг харьцааг хангасан эсэхийг шалгасны үндсэн дээр зээл олгохоор шийдвэрлэжээ. 

Ингэснээр иргэдийн хэрэглээний зээлийн эрсдэл буурах боломж бүрдэх аж.  

Мөн харилцагчийн өр, орлогын харьцааг тооцохдоо финтек зээлийн эрхийн дүнгээр зээлийн төлбөрт тооцох, зээлийн бүтээгдэхүүний сурталчилгаанд зээлийн хүү болон бусад нөхцөлийг заавал тусгахаар журамлав.  

Энэхүү журмын нэмэлт, өөрчлөлт хэрэгжиж эхэлснээр иргэдийн хэрэглээний болон давхар зээлийн эрсдэл буурах, цахим аппликэйшнээр олгогддог зээлийн давхардал хязгаарлагдах давуу талтай.

Мөн иргэдийн өрийн дарамт буурах, санхүүгийн сахилга бат сайжрах, зээлийн зах зээлд хариуцлагатай зээл олголт төлөвших, иргэдийн урт хугацааны санхүүгийн тогтвортой байдалд эерэг нөлөө үзүүлэх ач холбогдолтой гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
667376
0 эможи

keyboard_arrow_up