Дуулиант хэргийн эзэд Б.Амарсайхан, Э.Тэмүүлэн нарыг шүүх хурал өнөөдөр болно Дуулиант хэргийн эзэд Б.Амарсайхан, Э.Тэмүүлэн нарыг шүүх хурал өнөөдөр болно
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
01 сарын 29, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Дуулиант хэргийн эзэд Б.Амарсайхан, Э.Тэмүүлэн нарыг шүүх хурал өнөөдөр болно

2026 оны 1 сарын 29

Arslan.mn

Олон нийтийн газарт бусдыг зэрлэгээр зодож танхайрсан гэх Ц.Санжаачойпэл, Э.Тэмүүлэн, Л.Алтан-Очир нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр (2026.01.29) Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 14:00 цагт болно.

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ц.С, Э.Т, Б.А, Л.А, Д.С  нарыг яллагдагчаар татсан. Улмаар хэргийг шүүхэд шилжүүлээд буй юм.

Хэргийг эргэн сануулахад, “Эрэл”-ийн Эрдэнэбатын хүү Тэмүүлэн, Лувсандоржийн Алтан-Очир, "Говь" ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Амарсайхан нар 2025 оны 07 дугаар сарын 19-ний шөнө Хүүхдийн 100 орчимд хохирогч Д.Саяннямбуугийн биед халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан хэрэг гарсан. Хэрэг гарангууд дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх прокурорын хүсэлтийг хэлэлцээд Эрдэнэбатын Тэмүүлэн, Лувсандоржийн Алтан-Очир нарыг 30 хоног цагдан хорих арга хэмжээг долдугаар сарын 23-нд авсан юм. Харин Б.Амарсайхан хэрэг гарсан өдрийн маргааш гадаад руу зугтаж, есдүгээр сарын сүүлээр Тайландаас баривчилж авчирсан.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
667374
0 эможи

keyboard_arrow_up