“Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хугацаа, олгох журам”-д өөрчлөлт орууллаа
2026 оны 1 сарын 28

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хугацаа, олгох журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулахаар Засгийн газрын тогтоолын төслийг баталлаа.
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох процессыг хялбарчлах, иргэдийн санал гомдол, төлөвлөгөөт хяналт шалгалтын дүгнэлт болон Хүүхэд хамгааллын тухай хуулийг дагаж Нийгмийн халамжийн тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлт зэрэгт үндэслэн журамд дараах зохицуулалтыг тусгалаа.
- Тус тогтоолд байнгын асаргаа шаардлагатай эсэхийг тогтоох, сунгахдаа иргэнийг биечлэн ирүүлэхгүйгээр нотлох баримт бичигт үндэслэх эсхүл цахим хэлбэрээр шийдвэрлэн, иргэдэд хүнд суртал гаргахгүй байх,
- Гадаад улсад байгаа, отор хийж байгаа малчин өрхийн гишүүн болон байнга оршин суудаг газраас өөр орон нутагт эмчлүүлж байгаа хүнийг биечлэн ирүүлэхгүйгээр мэдээлэл, технологийн шийдлийг ашиглан байнгын асаргаа шаардлагатай эсэх болон хугацааг тогтоож, сунгах;
- Иргэдийн санал, гомдол, хүсэлтийг хүлээн авах, сэтгэл ханамжийг үнэлдэг болгох, тэтгэвэр, тэтгэмжид хамрагдсан иргэнийг үнэн зөв тогтоосон эсэхэд хийх хөндлөнгийн болон олон нийтийн хяналт, шалгалтыг зохион байгуулахыг үүрэг болголоо.
Энэхүү тогтоол батлагдсанаар төсөвт нэмэлт хөрөнгө шаардахгүй бөгөөд тэтгэвэр, тэтгэмжийг зорилтот бүлэгт түргэн шуурхай, чирэгдэлгүй хүргэх боломжийг нэмэгдүүлнэ гэж үзэж байна.
|
Эх сурвалж: Монгол Улсын Засгийн Газар
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?

1
667372
1 эможи
Huyagtbaatar
2026-01-28 16:59
Batalsan huuliig chin huuli hetegjvvleh baiguulguud heregjvvlehgvi bna sht.Zuw huula hoishon tawiad buruu huuliaa hamagiin tvrvvnd heregjvvleed bna.Alich shatnii baiguulaga
Зочин
2026-01-28 16:55
1 ch gesen erig medee bn
Хуягтбаатар
2026-01-28 16:53
маш зөв
Зочин
2026-01-28 16:37
huuli batlagdlaa ch heregjideggv shvvdee hotdoo l heregjideg bh hodoo oron nutag heregjvvldeg ymu
Сосорбарам
2026-01-28 16:28
халамжийн тэтгүүр банкаас 12р сараар зээл авдаг болгод огоч
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:





