ШУУРХАЙ: Хууль бусаар хөдөлмөр эрхэлж байсан Вьетнам хоёр, БНХАУ-ын 53 иргэнийг албадан гаргажээ ШУУРХАЙ: Хууль бусаар хөдөлмөр эрхэлж байсан Вьетнам хоёр, БНХАУ-ын 53 иргэнийг албадан гаргажээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
01 сарын 28, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

ШУУРХАЙ: Хууль бусаар хөдөлмөр эрхэлж байсан Вьетнам хоёр, БНХАУ-ын 53 иргэнийг албадан гаргажээ

2026 оны 1 сарын 28

Arslan.mn

Гадаадын иргэн, харьяатын газраас 2026 оны нэгдүгээр сард зохион байгуулсан хяналт шалгалтын хүрээнд 12 улсын 78 иргэнийг Монгол Улсад 3-5 жилийн хугацаанд дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргалаа.

Үүнд: БНХАУ-ын 53, ОХУ -ын 11, Узбекистан 3, Вьетнам 2, Киргиз 2, бусад улсын долоон иргэн байна.

Эдгээр иргэдийг виз, оршин суух зөвшөөрлийн хугацаа хэтрүүлсэн, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхэлсэн, Монгол Улсад ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан, мөн шүүхээр ял шийтгүүлж, ялаа эдэлж дууссан үндэслэлээр албадан гаргав. Өнгөрөгч онд нийт 1222 гадаадын иргэнийг албадан гаргасан бөгөөд албадан гаргасан иргэдийн тоо өмнөх оноос 41.4 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Мөн өөрийн харьяалах улсдаа залилангийн гэмт хэрэгт холбогдон оргон зайлсан БНХАУ-ын иргэн M.Y-г харьяалах улсын хууль, хяналтын байгууллагад шилжүүлэн өгөх, хуяглан хүргэх ажиллагааг энэ сарын 26–27-ны өдрүүдэд Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны Эрэн сурвалжлах хэлтэстэй хамтран зохион байгууллаа.

Уг иргэний Монгол Улсад оршин суух зөвшөөрлийг холбогдох хуульд заасны дагуу хүчингүй болгож, гарах сануулгаар харьяалах улсад нь шилжүүлэв. 

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
667363
0 эможи

Зочин
2026-01-28 21:28
Дуусаагүй барилга дотор амьдарч байдгийшд зарим нь гэмт хэрэг хийгээд зугтаж яваа хужаа нар байдаг шүү
keyboard_arrow_up