МИАТ ТӨХК олон улсын “ISO 37001:2025“ болон “ISO 45001:2018“ стандартын гэрчилгээ гардан авлаа МИАТ ТӨХК олон улсын “ISO 37001:2025“ болон “ISO 45001:2018“ стандартын гэрчилгээ гардан авлаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

МИАТ ТӨХК олон улсын “ISO 37001:2025“ болон “ISO 45001:2018“ стандартын гэрчилгээ гардан авлаа

2025 оны 12 сарын 25

Arslan.mn

Монсертф Тохирлын Үнэлгээний Байгууллага нь “Монгол Улсын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ “ ТӨХК-д ISO 37001:2025 “Авлигын эсрэг менежментийн тогтолцоо”, ISO 45001:2018 “Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоо” стандартуудын баталгаажуулалтын гэрчилгээг гардуулах ёслолын ажиллагааг амжилттай зохион байгууллаа.

Тус баталгаажуулалт нь «МИАТ» ТӨХК нь авлигын эрсдэлийг тогтолцоотойгоор удирдах, ил тод, хариуцлагатай засаглалыг хэрэгжүүлэхийн зэрэгцээ ажилтнуудын хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг олон улсын шаардлагад нийцүүлэн хангаж байгааг баталгаажуулж байна. Гэрчилгээ гардуулах ёслолын үеэр “Монсертф” Тохирлын Үнэлгээний Байгууллагын зүгээс “МИАТ” ТӨХК нь олон улсын стандартын шаардлагыг үйл ажиллагаандаа бодитоор нэвтрүүлж, тогтвортой хөгжил, сайн засаглалын чиглэлд бодит ахиц дэвшил гаргасныг энэхүү баталгаажуулалт илтгэж байна” хэмээн онцоллоо. 

Arslan.mn

ISO 37001:2025 стандарт нь байгууллагын авлигын эсрэг бодлого, дотоод хяналт, эрсдэлийн удирдлагыг сайжруулахад чиглэдэг бол ISO 45001:2018 стандарт нь ажилтны эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, осол, эрсдэлийг бууруулах олон улсын шилдэг туршлагыг хэрэгжүүлэхэд чиглэсэн стандарт юм. Монсертф Тохирлын Үнэлгээний Байгууллага нь олон улсын стандартын дагуу хараат бус, мэргэжлийн баталгаажуулалтын үйлчилгээг үзүүлж, Монгол Улсын төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын засаглал, аюулгүй ажиллагаа, тогтвортой хөгжлийг дэмжин ажилласаар байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
666911
0 эможи

keyboard_arrow_up