Хар тамхитай тэмцэх алба 2025 онд гадаад, дотоодын хамтын ажиллагаагаа ЭРЧИМЖҮҮЛЛЭЭ Хар тамхитай тэмцэх алба 2025 онд гадаад, дотоодын хамтын ажиллагаагаа ЭРЧИМЖҮҮЛЛЭЭ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Хар тамхитай тэмцэх алба 2025 онд гадаад, дотоодын хамтын ажиллагаагаа ЭРЧИМЖҮҮЛЛЭЭ

2025 оны 12 сарын 25

Arslan.mn

Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх алба 2025 оны үйл ажиллагааны тайлангийн хурлаа өнөөдөр /2025.12.25/ зохион байгууллаа.

Тус хуралд Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажлын албаны дарга М.Мөнгөншагай, ЦЕГ-ын тэргүүн дэд дарга Б.Ганчулуун, Хар тамхитай тэмцэх албаны дарга Э.Товуудорж, Тагнуулын ерөнхий газрын Нийслэл дэх газрын хэлтсийн дарга, хурандаа Т.Энхбат, ГЕГ-ын Хар тамхи, мөнгө угаахтай тэмцэх хэлтсийн дарга Г.Ганзориг болон даргын зөвлөлийн гишүүд, алба хаагчид оролцлоо.

Хурлын үеэр Хар тамхитай тэмцэх албаны дарга, цагдаагийн хурандаа Э.Товуудорж Монгол Улсын Засгийн газрын энэ оны 90 дүгээр тогтоолоор Хар тамхитай тэмцэх газрыг алба болгон өргөжүүлэх шийдвэр гаргасны дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар Цагдаагийн байгууллагын зохион байгуулалтын бүтцийг шинэчилж, Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр “Хар тамхитай тэмцэх алба”-ыг байгуулсан талаар танилцууллаа.

Arslan.mn

Мөн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг илүү шуурхай, үр дүнтэй зохион байгуулах, гадаад, дотоод хамтын ажиллагааг бэхжүүлэх бодит боломж, нөхцөл бүрдсэнийг онцлов.

Түүнчлэн энэ үеэр бусдыгаа манлайлан ажилласан алба хаагчид "Ажил мэргэжлийн аварга алба хаагч” болон салбаруудын "Баярын бичиг" шагналаар шагнагдлаа.

Арга хэмжээний төгсгөлд Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Б.Ганчулуун алба хаагчдад баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсэн үг хэлснээр хурал өндөрлөлөө.

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
666904
1 эможи

keyboard_arrow_up