Б.Энхтүвшин: Он гартал шатахууны үнэ нэмэгдэхгүй

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны нөхцөл байдлын талаар мэдээллээ.
Аж үйлдвэр эрдэс баялгийн дэд сайд Б.Энхтүвшин "Өнгөрсөн долоо хоногт Оросын талынхан айлчлах үеэр нөхцөл байдлаа ярьж, нийлүүлэлт нэмэгдүүлэх хүсэлт өгсөн. Энэ сард авахаар баталгаажуулсан шатахууны 60 хүрэхгүй хувь нь Монгол Улсын хилээр орж ирсэн. Долоо хоногийн хугацаанд үлдсэн 40 гаруй хувь буюу 30,000 гаруй тонн АИ-92 шатахуун татан авч байж Монголын энэ сарын хэрэгцээг хангах юм.
Манай улсад шатахуун, түлш импортоор оруулж ирэх зөвшөөрөлтэй 178, бөөний үйл ажиллагаа эрхлэх 192, жижиглэнгийн худалдаа эрхлэх зөвшөөрөлтэй 194 аж ахуйн нэгж байдаг аж. Гэвч эдгээрээс ердөө 10 орчим нь импортын бүтээгдэхүүн оруулж ирдэг байна.
Он гартал шатахууны үнэ нэмэгдэхгүй. Он гараад экспортлогч орнууд маань юу гэхийг мэдэхгүй. Хамгийн бага үнээр өгөөрэй гэдэг хүсэлтээ өгсөн.
Цахим орчинд идэвхтэй инфлүнсэр хүмүүс манай яамыг шатахууныг хомсдуулж байгаа мэт, эсвэл бид нөөцөлж буй мэтээр ард иргэдэд мэдээлж байна. Яам зөвхөн бодлогын зохицуулалт хийх л газар." гэв.





