Р.Чингис: Дотоодын цэргийн аль ч ангид ийм  дүрмийн бус үйлдэл байх ёсгүй Р.Чингис: Дотоодын цэргийн аль ч ангид ийм дүрмийн бус үйлдэл байх ёсгүй
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Р.Чингис: Дотоодын цэргийн аль ч ангид ийм дүрмийн бус үйлдэл байх ёсгүй

2025 оны 12 сарын 24

Arslan.mn

Хугацаат цэргийн алба хаагчидтай холбоотой асуудлаар Нийслэлийн цагдаагийн удирдах газраас мэдээлэл өгч байна.

Дотоодын цэргийн штабын дарга Р.Чингис " Дүрмийн бус харилцааг ямар ч цэргийн байгууллага хүлээж зөвшөөрдөггүй. Дотоодын цэргийн аль ч ангид ийм  дүрмийн бус үйлдэл байх ёсгүй. Зодуулсан цэргийг Төрийн тусгай албан хаагчийн эмнэлэгт үзүүлж, шаардлагатай үзлэг, шинжилгээг хийлгэж байгаа.

Бид иргэд, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтарч ажилламаар байна. Өчигдөр бичлэг хийсэн хүнд үнэхээр талархаж байна.

Цэргүүд нэгэндээ хүч хэрэглэж байгаа зураг, бичлэгийг цахим орчин дэлгэсэн хүнд бид баярлаж байна. Тэгээгүй бол бид мэдэхгүй өнгөрөх байсан. Буруутай хүмүүст бүгдэд нь хариуцлага тооцох болно. Хүний эрхийн комисстой энэ асуудал дээр хамтарч ажилламаар байна." гэв.

Дотоодын цэргийн 05 дугаар ангийн захирагч, хурандаа Д.Манлайбаатар "Нэр бүхий иргэн, мэдээллийн сайтад өчигдөр 23:00 цагийн орчимд мэдээллийг нийтэлсэн. Бид цочирдсон. Ингээд ЦЕГ, Дотоодын цэргийн штабаас шаардлагатай арга хэмжээг авлаа. ХЭҮК-той хамтран ажиллаж байна. 

Мэдээллийг авсан даруй манай албан хаагчид дотоод хяналт, шалгалтыг эхлүүлсэн. Хугацаат цэргийн албан хаагчдын дунд дүрмийн бус харилцаа үүссэн гэх асуудлыг СХД-ийн цагдаагийн албан хаагчид мөрдөн шалгаж байгаа. Бичлэгт дүрс нь дурдагдсан албан хаагчийг шүүх эмнэлгийн байгууллагад үзүүллээ. Цэргүүдэд эрүүл мэндийн эрсдэл үүссэн эсэхийг тогтоолгохоор Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэгт үзлэгт хамруулсан. Ар гэрийнхэнтэй нь холбоо бариулах арга хэмжээ авч байна.

Хүн бие засах, усанд орох зэрэг өрөөнд камер байршуулах нь хуулиар боломжгүй. Асуудал хугацаат цэргийн албан хаагчдын ахуйн хэрэглээний буюу хувцас сольдог, угаадаг өрөөнд болсон. Тэд 2025 оны нэгдүгээр ээлжээр төв орон нутгаас цэрэгт татагдсан иргэд. Дөрвөн иргэний дунд асуудал үүссэн, тэд бүгд нэг онд татагдсан цэргүүд, бүгд бага дарга нар. 

Асуудлыг ил гаргасан хэвлэл мэдээллийн байгууллагад талархал илэрхийлье, цаашид хамтран ажиллах боломжтой" гэлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
666883
0 эможи

Зочин
2025-12-24 11:47
Хараад үнэхээр сэтгэл эмзэглэлээ. Хнзээ ч хүүгээ цэрэгт явуулахгүй
keyboard_arrow_up