Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан ОХУ-ын иргэнийг улсынх нь хууль хяналтын байгууллагад шилжүүлэв
2025 оны 12 сарын 24

Интерполын “Улаан булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжилж байсан ОХУ-ын иргэнийг өнөөдөр (2025.12.23) Алтанбулаг олон улсын авто замын шалган нэвтрүүлэх хилийн боомтод хуяглан хүргэж, харьяалах улсынх нь хууль хяналтын байгууллагад шилжүүлэв.
Тус иргэн нь Оросын холбооны улсдаа эдийн засгийн гэмт хэрэгт холбогдон оргон зайлж, Монгол Улсад оршин сууж байсныг хяналт шалгалтаар илрүүлсэн.
Улмаар улсын хилээр гаргаж, харьяалах улсынх нь хууль хяналтын байгууллагад шилжүүлэх ажиллагааг ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны Эрэн сурвалжлах хэлтэс, Интерполын үндэсний төв товчоотой хамтран зохион байгуулав.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
666878
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:





