“Төрийн одон, медаль авна, зарна“ зар мэдээлэлд БҮҮ АВТ “Төрийн одон, медаль авна, зарна“ зар мэдээлэлд БҮҮ АВТ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

“Төрийн одон, медаль авна, зарна“ зар мэдээлэлд БҮҮ АВТ

2025 оны 12 сарын 23

Arslan.mn

Сүүлийн өдрүүдэд цахим орчинд "Төрийн одон, медаль авна, зарна" гэх агуулгатай мэдээлэл нийтлэгдэх болсон. Монгол Улсын төрийн одон, медаль, цол, шагналыг олгох бүрэн эрх нь зөвхөн Монгол Улсын Ерөнхийлөгчид хуулиар олгогдсон бөгөөд эдгээрийг Ерөнхийлөгчийн зарлигаар олгодог юм. 

Иймд төрийн одон, медалийг хуурамчаар үйлдэх, худалдан борлуулах нь хууль зөрчсөн үйлдэлд тооцогдох бөгөөд “Зөрчлийн тухай хууль”-ийн 15.21.2-т зааснаар уг зөрчлийг үйлдсэн иргэнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох хариуцлага хүлээлгэнэ. Мөн тус хуулийн 15.21.1-т зааснаар улсын цол, одон, медалиар шагнагдаагүй этгээд цолны тэмдэг, одон, медалийг зүүсэн тохиолдолд хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэнэ" гэж заасан байдаг.

Иргэн та дээрх төрлийн аливаа зар мэдээлэлд автахгүй байх, төрийн одон, медальтай холбоотой хууль бус үйлдэлд оролцохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
666863
0 эможи

keyboard_arrow_up