Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх “УХААЛАГ ФАРМ” нэвтрүүлнэ Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх “УХААЛАГ ФАРМ” нэвтрүүлнэ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх “УХААЛАГ ФАРМ” нэвтрүүлнэ

2025 оны 12 сарын 19

May be an image of one or more people, newsroom and text

Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консул Ц.Жадамбаа, Нунхёб банкны Гусон сум дахь салбарын захирал Ким Мү Сон-той уулзалт хийлээ.

Уулзалтаар Нунхёб банкнаас санхүүжүүлэн хэрэгжүүлж буй “Ухаалаг Фарм” төслийг Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарт нэвтрүүлэх боломж, хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцов. Талууд ухаалаг фармын системийг нэвтрүүлснээр хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх, технологид суурилсан тогтвортой хөгжлийг дэмжих ач холбогдолтойг онцлон тэмдэглэв.

Нунхёб банкны Гусон сум дахь салбарын захирал захирал Ким Мү Сон уг чиглэлээр Монгол Улстай хамтран ажиллах санал, сонирхлоо илэрхийлж, энэхүү саналыг Монгол улсын ХАА салбарын холбогдох байгууллагад уламжилж, холбогдох байгууллагуудын түвшинд цаашдын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар санал солилцлоо.

May be an image of one or more people, newsroom and text

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
666833
0 эможи

keyboard_arrow_up