Цаначин Э.Ариунтунгалаг “Far east cup” тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ
2025 оны 12 сарын 19

БНСУ-ын Пёнчан хотын “Alpensia” олимпын замд гүйлтийн цанын олон улсын тэмцээн болж байна. “Far East Cup-2025” тэмцээний эхний өдөр буюу өнөөдөр манай цаначдаас эмэгтэйчүүдийн 5 км сонгомол зайн уралдаанд Э.Ариунтунгалаг мөнгөн медаль хүртлээ. Энэ зайд Т.Ариунболд 21-р байр эзэлсэн байна. Мөн эрэгтэйчүүдийн 10 км сонгомол зайд Б.Ачбадрах дөрөвдүгээр байр эзэллээ. Эхний өдөр зохион байгуулагч БНСУ-ын цаначид түрүүлжээ.
“Far East Cup-2025” тэмцээний хоёр дахь өдөр буюу маргааш 10 км, 5 км тэшилт техникийн уралдаан болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
666829
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:





