Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх алба 2025 оны тайлангийн хурлаа амжилттай зохион байгууллаа
2025 оны 12 сарын 18

Тайлангийн хуралд Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Б.Ганчулуун, Урьдчилан сэргийлэх албаны дарга, цагдаагийн дэд хурандаа А.Амарбат, ахмад ажилтнууд, алба хаагчид оролцлоо.
Урьдчилан сэргийлэх албанаас 2025 онд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлсэн бодлого, зохион байгуулсан арга хэмжээ, ажлын үр дүнг зэргийг хурлын үеэр танилцууллаа.
Мөн ажлын үр дүнгээрээ бусдыгаа манлайлан ажилласан алба хаагчдыг шагнаж урамшуулав. Үүнд:
- Хууль зүй, дотоод хэргийн яамны “Хүндэт жуух бичиг” 3,
- Цагдаагийн ерөнхий газрын “Хүндэт жуух” 1,
- “Ажил мэргэжлийн тэргүүн"-ний алба хаагч 6,
- Урьдчилан сэргийлэх албаны даргын “Баярын бичиг”-ээр 10 алба хаагч тус тус шагнагдаж,
- Тэргүүний хамт олноор “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэлтэс” шалгарлаа.











Мэдээнд өгөх таны үнэлгээ?
666827
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:





