Б.ЦОГТНАРАН: Хоёроос дээш жил татвараа төлөөгүй бол хуулийн дагуу хариуцлага тооцно Б.ЦОГТНАРАН: Хоёроос дээш жил татвараа төлөөгүй бол хуулийн дагуу хариуцлага тооцно
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 11, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Б.ЦОГТНАРАН: Хоёроос дээш жил татвараа төлөөгүй бол хуулийн дагуу хариуцлага тооцно

2025 оны 12 сарын 11

Arslan.mn

2025 оны татварын орлогын төлөвлөгөө, түүний гүйцэтгэл болон татварын өр хураах ажиллагааны явцын талаар Татварын ерөнхий газрын дарга Б.Цогтнаран өнөөдөр мэдээлэл өглөө.

Тэрбээр "Засгийн газар, Сангийн яам татварын орлого биелэхгүй байна, данс хаа гэх байдлаар үүрэг чиглэл өгдөггүй. Энэ бол хуулиар зохицуулсан харилцаа. Хоёр болон түүнээс дээш жил татварын өртэй нөхцөлд үүсдэг. Өмнөх жилүүдэд ч хийгдсээр ирсэн ажил.

Өнөөдрийн байдлаар 265 мянга орчим татвар төлөгч хуулийн этгээд бүртгэлтэйгээс ААН-ийн 26 хувь буюу 72 мянга орчим нь татвар төлөгч төрийн албанд их бага хэмжээгээр өртэй байна.

Эдгээр татвар төлөгчийн татварын өр  нийт өрийн хэмжээ 6.1 их наяд төгрөгт хүрсэн байна. Үүнээс уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг мянга орчим аж ахуйн нэгжийн өр 2 их наяд төгрөг бөгөөд бүх өрийн 30 орчим хувийг эзэлж байна.

Татварын алба 2025 онд “Зөвлөн туслах татварын алба” уриатай ажиллаж байна. Бичил, жижиг сегментийн татвар төлөгчдөд зөвлөгөө, үйлчилгээ хүргэж, эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн үйл ажиллагааг эрчимжүүлж байна. Харин томоохон татвар төлөгчдөд татварын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах хяналтын үйл ажиллагааг үргэлжлүүлэн хэрэгжүүлж байгаа.

Мөн хоёр болон түүнээс дээш жилийн хугацаанд татвараа төлөөгүй, удаан хугацааны өртэй аж ахуйн нэгжүүдэд Татварын ерөнхий хуулийн дагуу холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
666725
1 эможи

keyboard_arrow_up