52 настай эрэгтэй бага насны хүүхдүүдийг хутгалж гэмтээсэн ХЭРЭГ гарчээ 52 настай эрэгтэй бага насны хүүхдүүдийг хутгалж гэмтээсэн ХЭРЭГ гарчээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 11, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

52 настай эрэгтэй бага насны хүүхдүүдийг хутгалж гэмтээсэн ХЭРЭГ гарчээ

2025 оны 12 сарын 11

Arslan.mn

Өнгөрөгч долоодугаар сарын 10-ны өдөр орон сууцны гадна тоглож байсан хүүхдүүдийг хутгалж гэмтээсэн хэрэг гарсан.

Тодруулбал, Дорнод аймгийн Чойбалсан хотод 10 болон 13 настай хоёр хүүхдийг 52 настай эрэгтэй хутгалж гэмтээсэн. Уг хэргийг үйлдсэн байж болзошгүй 52 настай эрэгтэйг цагдан хорьж шалгасан юм.

Улмаар прокуророос яллагдагч Ш.М нь согтуугаар тоглоомын талбайд тоглож байсан биеэ хамгаалж чадахгүй бага насны хоёр хүүхдийг шалтгаангүйгээр хутгалж, амь биед нь аюултай хүнд гэмтэл учруулан онц харгис хэрцгий аргаар санаатай алахыг завдсан хэрэгт Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 3 /Хүний алах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
666717
0 эможи

keyboard_arrow_up