Бөхөнгийн 152 ширхэг эвэр урд хөрш рүү гаргах гэж байсныг илрүүлжээ
2025 оны 12 сарын 10

Замын-Үүд сум дахь Хилийн цэргийн 0108 дугаар ангийн хариуцсан хэсгээр өчигдөр буюу 2025.12.09-ний өдрийн 21 цагийн үед Монгол Улсаас БНХАУ-ын тал руу гарах чиглэлийн 1294 дугаартай ачааны галт тэрэгний 27 дугаар вагоны рамын хөндийд нуусан 9 боодол эд зүйлийг дэд ахлагч Э.Бадрах, Л.Батсайхан нар илрүүлжээ.
Журмын дагуу холбогдох байгууллагын бүрэлдэхүүний хамтаар нарийвчилсан шалгалт явуулж 34.2 килограмм 152 ширхэг бөхөнгийн эвэр, GPS төхөөрөмжийн хамт байсныг тогтоон харьяа байгууллагад шилжүүлсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
666693
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:





