НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН ХӨРӨНГИЙГ ИЛ ТОД, ШИЛЭН, ЭРСДЭЛГҮЙ УДИРДАЖ БАЙНА НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН ХӨРӨНГИЙГ ИЛ ТОД, ШИЛЭН, ЭРСДЭЛГҮЙ УДИРДАЖ БАЙНА
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 12, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН ХӨРӨНГИЙГ ИЛ ТОД, ШИЛЭН, ЭРСДЭЛГҮЙ УДИРДАЖ БАЙНА

2025 оны 9 сарын 25

May be an image of text

Нийгмийн даатгалын ерөнхий хууль, Засгийн газрын 2024 оны 254 дүгээр тогтоолоор баталсан “Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулах журам”-д сангийн чөлөөт үлдэгдлийг найдвартай, үр өгөөжтэй, хариуцлагатай, ил тод, хараат бус байх зарчмыг баримтлан зөвшөөрөгдсөн санхүүгийн хэрэгслүүдэд хөрөнгө оруулж болно гэж заасан.

Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хууль, Засгийн газрын 2024 оны “Засгийн газрын болон Монголбанкны үнэт цаас худалдан авах хөрөнгийн хэмжээг батлах тухай” 14 дүгээр тогтоолын дагуу 2024 онд нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлээс 300.0 тэрбум төгрөгийг 8.5-9.5 хувийн хүүтэй, 1-3 хүртэл жилийн хугацаатай, хагас жил тутам хүүгийн өгөөж хүртэх нөхцөлөөр Засгийн газрын урт хугацаатай бондод хөрөнгө оруулсан.

Гэрээнд заасан хуваарийн дагуу үнэт цаасны хүүгийн эхний төлбөр болох 13.3 тэрбум төгрөгийг 05 дугаар сард нийгмийн даатгалын санд орлого болгон хүлээн авсан. Санхүүгийн сахилга баттай, үр ашигтай, эрсдэлгүй, найдвартай зөв хөрөнгө оруулалтыг хийж чадсанаар анх удаа бондын хүүгийн орлогоор нийгмийн даатгалын санг 13.3 тэрбум төгрөгөөр өсгөлөө.

Энэхүү үнэт цаасны дараагийн хагас жилийн хүүгийн төлбөрийг 2025 оны 11 дүгээр сард хүлээн авах юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
666653
0 эможи

keyboard_arrow_up