330 СУМАНД НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭГ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ 330 СУМАНД НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭГ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 12, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

330 СУМАНД НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭГ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

2025 оны 9 сарын 30

May be an image of 3 people and text

Нийгмийн даатгалын байгууллага 2025 онд нийгмийн даатгалын мэдээллийн SICOS системийг 330 суманд нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлж, ирэх 10 дугаар сарын 01-ний өдрөөс 330 суманд SICOS системийг нэвтрүүлэх бэлтгэл ажлыг бүрэн хангалаа. Тус ажилтай холбоотойгоор Дотоод аудит, мониторингийн газрын дарга Б.Ганхуяг, Үйлчилгээ хөгжүүлэлт, олон нийттэй харилцах газрын Үйлчилгээ хөгжүүлэлтийн хэлтсийн дарга М.Гэрэлмаа, Бодлогын хэрэгжилт төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн М.Бямбадулам нар 21 аймгийн газар, хэлтсийн дарга нарт цахимаар мэдээлэл өгч, сумдад SICOS систем нэвтрэхтэй холбоотой бэлтгэл ажлыг бүрэн хангахын үүрэг болголоо.

Ингэснээр улсын хэмжээнд нийгмийн даатгалын үйлчилгээг түргэн шуурхай, чиргэдэлгүй хүргэж ажиллах нөхцөл бүрдэж байна.

Мөн Нийгмийн даатгалын үйлчилгээг даатгуулагчийн эрэлт, хэрэгцээнд нийцүүлэн, их өгөгдөлд тулгуурлан, цаг хугацаа, орон зайнаас үл хамааран цахимаар авах боломжийг бүрдүүлэх зорилтын хүрээнд нийгмийн даатгалын сангаас олгох хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоолгох хүсэлтийг цахимаар авах ажлыг мөн 10 дугаар сараас 01-ний өдрөөс эхлэн хэрэглээнд нэвтрүүлэхээр боллоо.

Нийгмийн даатгалын байгууллагын үйлчилгээ цахим болох тусам иргэд, даатгуулагч, ажил олгогч, харилцагчдад төрийн үйлчилгээг чирэгдэлгүй шуурхай хүргэх боломж бүрдэх юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
666651
0 эможи

keyboard_arrow_up