ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ГАЗАРТ АЖИЛЛАЛАА ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ГАЗАРТ АЖИЛЛАЛАА
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 12, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ГАЗАРТ АЖИЛЛАЛАА

2025 оны 10 сарын 12

May be an image of one or more people and text

Нийгмийн даатгалын байгууллага төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, чирэгдэлгүй, ашиг сонирхлоос ангид хүргэх зорилгын хүрээнд үйлчилгээг цахимжуулах ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна.

330 суманд нийгмийн даатгалын мэдээллийн SICOS системийг нэврүүлснээс гадна хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэврийн хүсэлтийг баримт бичгийг цахимаар авч эхэлсэн. Дээрх ажлуудтай холбоотойгоор Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Б.Батжаргал /2025.10.09/ Өвөрхангай аймгийн Нийгмийн даатгалын газрын албан хаагчидтай уулзалт хийлээ.

Уулзалтын үеэр Өвөрхангай аймгийн Нийгмийн даатгалын газрын дарга Н.Норгинбадам байгууллагын III улирлын тайлан мэдээллийг танилцуулаад, Нийгмийн даатгалын ерөнхий газраас хэрэгжүүлж байгаа “Итгэлцлийн аян”-ы хүрээнд тодорхой ажлуудыг хийж байгааг хэллээ.

Нийгмийн даатгалын хамралтыг нэмэгдүүлэх, шимтгэлийн өр, авлагыг бууруулах, үйлчигээг сайжруулахад 21 аймаг, 9 дүүргийн нийгмийн даатгалын газрууд хамтарч уялдаа холбоогоо сайжруулж ажиллах шаардлагатайг Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга онцоллоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
666648
0 эможи

keyboard_arrow_up