Б.Баярсайхан: Ром хотноо анх удаа Мастер морин хуурын үзэсгэлэнг гаргаж, өв соёлоо сурталчиллаа Б.Баярсайхан: Ром хотноо анх удаа Мастер морин хуурын үзэсгэлэнг гаргаж, өв соёлоо сурталчиллаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 09, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Б.Баярсайхан: Ром хотноо анх удаа Мастер морин хуурын үзэсгэлэнг гаргаж, өв соёлоо сурталчиллаа

2025 оны 12 сарын 09

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ сарын 01-03-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Итали Улсад албан ёсны айлчлал хийсэн. Айлчлалын хүрээнд “Чингис хаан” одонт, Монгол Улсын Соёлын элч Морин хуурын найрал хөгжмийн бүрэн бүрэлдэхүүн Ром хотын Аудиториум Парко Делла Мюзика цогцолборт 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдөр "Монголын сайхан орон” тоглолтоо толилууллаа.

Тоглолтын үеэр Морин хуур урлаачдын холбооноос эртнээс уламжилсан нүүдэлчдийн соёлын өвийг харуулсан морин хуурын үзэсгэлэнг анх удаагаа гаргасан нь онцлог үйл явдал байлаа. 

Мөн монгол орны байгаль, хүн ард, ахуй соёлыг харуулсан “Монголын сайхан орон” гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэж, сонирхуулав.

Arslan.mn

Энэ үеэр МУГЖ, Морин хуур урлаачдын холбооны тэргүүн Б.Баярсайхан  "Ерөнхийлөгч 2024 онд  Морин хуурын эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх зарлиг гаргасантай холбоотойгоор 2025 оноос төрийн олон улсад хийх айлчлалаар морин хуур, тэр дундаа мастер морин хуурын үзэсгэлэнг гаргах санаачилгаа гаргаж, Мастер морин хуурын урлангийн бүтээлүүдээс үзэсгэлэн гаргаж байгаа.

Энэ нь олон улсад үндэсний урлагийн тоглолтыг толилуулахын хажуугаар үндэсний хөгжмийн нэг болох Морин хуур хөгжмийн сурталчилан таниулах ач холбогдолтой юм. 

Европчууд морин хуур хөгжмийг ойроос сонсож, их сонирхож, мэргэжлийн асуултуудыг асуудаг болсон байна. Энэ удаагийн үзэсгэлэнд Ширэн цартай хуур, Морин цартай хуураас гадна хийл хөгжмийн материалаар хийсэн морин хуурыг үзэсгэлэндээ дэлгэлээ. 

Манай баг өмнө нь  Англи, Герман, Польш, Унгар болон Азийн орнуудан үзэсгэлэн гаргаж байсан." гэдгийг онцлов.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

 

 

 

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
666641
1 эможи

Зочин
2025-12-09 12:04
шоучин ерөнхийлөгч дагаж навсагнаад татвар төлөгдчийн хэдэн төгрөг үрж дээ
keyboard_arrow_up