ШУУРХАЙ : Хууль бусаар шатахуун худалдан борлуулсан зөрчлийг шалгаж байна ШУУРХАЙ : Хууль бусаар шатахуун худалдан борлуулсан зөрчлийг шалгаж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 05, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ШУУРХАЙ : Хууль бусаар шатахуун худалдан борлуулсан зөрчлийг шалгаж байна

2025 оны 12 сарын 05

 Arslan.mn

ХУУЛЬ БУСААР “ШАТАХУУН” ХУДАЛДАН БОРЛУУЛСАН ЗӨРЧЛИЙГ ШАЛГАЖ БАЙНА

Цахим орчинд “Бензин зарна, хүргэлттэй” гэх зар байршуулж, литрийг нь 5500 төгрөгөөр дамлан худалдаж байна гэх гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Тус гомдлын дагуу зөрчлийн шинжтэй үйлдлийг шалгахад 23 настай иргэн Б нь хамаарал бүхий хүний ажилладаг шатахуун түгээх станцаас 120 литр бензин авч, дамлан худалдан борлуулж байсныг тогтоосон байна. 

 Хуульд зааснаар тусгай зөвшөөрөлгүй иргэн, хуулийн этгээд газрын тосны бүтээгдэхүүн худалдан борлуулахыг хориглосон юм. Хэрэв тус хуулийг зөрчсөн тохиолдолд “Зөрчлийн тухай хуулийн 7.14 заалтын 3.3 дахь хэсэгт жижиглэнгийн, эсхүл бөөний худалдаа эрхэлсэн бол хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заажээ. 

Газрын тосны бүтээгдэхүүнийг зориулалтын бус саванд хадгалах, тээвэрлэх тохиолдолд орчиндоо учируулж болох эрсдэл өндөр тул сэрэмжилнэ үү.

Arslan.mn 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
666597
0 эможи

keyboard_arrow_up