Халдварт өвчин судлалын үндэсний төв 2025 онд 25 сувилагчаар эгнээгээ тэллээ
2025 оны 12 сарын 05

ХӨСҮТ-ийн Сувилахуйн алба нь жил бүр "ШИНЭ СУВИЛАГЧИЙН ӨДӨРЛӨГ" зохион байгуулдаг. Тус өдөрлөгийн зорилго нь тэдэнд мэргэжлээрээ бахархах, урам зориг өгөх, өөрсдийн сурсан мэдсэн мэдлэг, ур чадвараа бусаддаа зааж сургах, хамт олондоо сурталчлан таниулах зорилготой билээ.

2025 оны шинэ сувилагч нарын сургалт өдөрлөгийг амжилттай зохион байгуулж нийт 25 шинэ сувилагч, тэдний дадлагажуулагч ахлах сувилагч нар оролцлоо. "ШИНЭ СУВИЛАГЧ НАРЫН ӨДӨРЛӨГ"-т ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал С.Энхболд, Эмнэлзүй эрхэлсэн дэд захирал Б.Саруул, Хүний нөөцийн албаны дарга Ж.Баярсайхан нар оролцож ХӨСҮТ-ийн гарын бэлгийг гардуулан өгч цаашдын ажилд нь амжилт хүслээ.






Мэдээнд өгөх таны үнэлгээ?
666593
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:





