Цагдаа, Дотоодын цэргийн байгууллагад хийсэн ПДИ-ийн судалгаа, шинжилгээний тайланг хүлээлгэн өглөө Цагдаа, Дотоодын цэргийн байгууллагад хийсэн ПДИ-ийн судалгаа, шинжилгээний тайланг хүлээлгэн өглөө
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 06, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Цагдаа, Дотоодын цэргийн байгууллагад хийсэн ПДИ-ийн судалгаа, шинжилгээний тайланг хүлээлгэн өглөө

2025 оны 12 сарын 05

Arslan.mn

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газраас цагдаа, дотоодын цэргийн байгууллагын үйл ажиллагаанд процессын дахин инженерчлэлийн (ПДИ) иж бүрэн судалгаа, шинжилгээ хийж дуусган, өнөөдөр албан ёсоор тайлангаа хүлээлгэн өглөө.

Судалгааны хүрээнд нийт 85 албан хаагч оролцсон хамтарсан ажлын хэсэг ажиллаж, цагдаагийн байгууллагын бүтэц, чиг үүргийн давхардал, хүнд суртал, ажил үүргийн зохион байгуулалт, албан хаагчдын ажлын ачаалал болон иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанарт нэгдсэн дүн шинжилгээ хийсэн байна.

Arslan.mn

Шинжилгээний ажлын зорилго нь:
    •    Байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг оновчтой болгох,
    •    Чиг үүргийн давхардал, хийдлийг арилгах,
    •    Төрийн үйлчилгээний хүртээмж, шуурхай ажиллагааг сайжруулах,
    •    Албан хаагчдын бүтээмж, ажлын орчныг дээшлүүлэхэд чиглэгдэв.

ПДИ-ийн үр дүн нь цаашид цагдаа, дотоодын цэргийн байгууллагын бүтцийн шинэчлэл, үйлчилгээний чанарын сайжруулалт болон хяналт-шинжилгээ, үнэлгээний тогтолцоог боловсронгуй болгоход чухал суурь мэдээлэл болох юм.

Arslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
666592
0 эможи

keyboard_arrow_up