ЭТТ компани 11 сард 178.7 сая ам.долларын үнэ бүхий 2.47 сая тн нүүрс борлуулжээ ЭТТ компани 11 сард 178.7 сая ам.долларын үнэ бүхий 2.47 сая тн нүүрс борлуулжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 05, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ЭТТ компани 11 сард 178.7 сая ам.долларын үнэ бүхий 2.47 сая тн нүүрс борлуулжээ

2025 оны 12 сарын 01

Arslan.mn

2025 онд нүүрсний зах зээл уналттай, борлуулалт, экспортын хэмжээ буурсан ч “Эрдэнэс Тавантолгой” ХК зах зээлийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийн, борлуулалтыг идэвхжүүлэх, тээвэр логистикийн зохион байгуулалтыг сайжруулах, нүүрсний экспортыг нэмэгдүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлсний үр дүнд 2025 оны 11 дүгээр сард энэ оны хамгийн өндөр борлуулалтыг хийж, компанийн түүхэн дэх хамгийн өндөр ачилт хийлээ.

Биржийн арилжааг идэвхжүүлж 2025 оны 11 дүгээр сард 28 удаагийн арилжааг амжилттай хийж 178.7 сая ам.долларын үнэ бүхий 2.47 сая тонн нүүрс борлууллаа. Борлуулсан нүүрсний 67%-ийг 1/3 коксжих нүүрс, 26%-ийг эрчим хүчний нүүрс, 7%-ийг баяжуулсан нүүрс тус тус эзэлж байна.

Компани нүүрсийг сорчлон борлуулахгүй байх бодлого баримталж 2025 оны долоодугаар сараас хойш хатуу коксжих нүүрс борлуулаагүй бөгөөд хагас коксжих болон эрчим хүчний нүүрсийг түлхүү борлуулж байна.

Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК байгуулагдсанаас хойш 15 жилийн хугацаанд уурхайн сарын ачилтын түүхэн амжилтыг 2025 оны 11 дүгээр сард 3.39 сая тонн болгож өмнөх үзүүлэлтээс 8.3 хувиар өсгөлөө. Уурхай ачилтыг нэмэгдүүлсэнтэй холбоотойгоор тухайн сард нэмүү өртөг шингэсэн хил нөхцөлөөр биржээр арилжаалсан 1.29 сая тонн нүүрс экспортолсон нь биржийн арилжаа эхэлсэн 2023 оноос хойш хамгийн өндөр үзүүлэлт болоод байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
666533
0 эможи

Зочин
2025-12-02 13:17
Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг 2,794,077,000 MNT төгрөгөөр (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM 91424323800802. Одоо хэрэгжүүлэх. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
keyboard_arrow_up