Улсын дугаар шилжүүлж зүүсэн жолоочийг 500 мянган төгрөгөөр торгожээ
2025 оны 12 сарын 01

“Ланд круйзер” маркийн тээврийн хэрэгсэлд хуурамч улсын дугаарыг зүүж хөдөлгөөнд оролцож байна” гэх мэдээллийг цагдаагийн байгууллагаас шалгажээ.
Тус тээврийн хэрэгсэл нь хуулийн этгээдийн өмчлөлд бүртгэлтэй байх бөгөөд улсын бүртгэлд нэр шилжүүлээгүй байхдаа улсын дугаарыг тухайн тээврийн хэрэгсэлд шилжүүлж зүүлгэсэн нөхцөл байдал тогтоогдсон байна. Иймд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт зааснаар хуулийн этгээдэд 500 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгуулийн шийтгэл оногдуулжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
666531
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах:





