П.Очбадрах: Иргэн Э нь улс төрийн өндөр албан тушаалтай хүмүүсийн зураг, бичлэгийг эвлүүлж, “харлуулах“ ажиллагаа явуулсан нь тогтоогдсон П.Очбадрах: Иргэн Э нь улс төрийн өндөр албан тушаалтай хүмүүсийн зураг, бичлэгийг эвлүүлж, “харлуулах“ ажиллагаа явуулсан нь тогтоогдсон
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 05, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

П.Очбадрах: Иргэн Э нь улс төрийн өндөр албан тушаалтай хүмүүсийн зураг, бичлэгийг эвлүүлж, “харлуулах“ ажиллагаа явуулсан нь тогтоогдсон

2025 оны 11 сарын 12

Arslan.mn

Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албанаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны дарга П.Очбадрах "Олон нийтийн сүлжээнд Эрүүгийн хуулийн 13.4.1-т зааснаар нэр бүхий иргэдийн иргэдийн  нэр төр, алдар хүндэд халдсан  гэх гэмт хэргийн гомдол мэдээлэл ЦЕГ-т ирсэн.  Мөрдөн байцаах албаны хүний эрх, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг шалгах хэлтэс мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. 

Урьдчилсан байдлаар иргэн Э нь телеграм, вайбер ашиглан “Hero9911”, U bro, “Bruno bro” нэртэй хүмүүстэй харьцаж, улс төрийн өндөр албан тушаалтай хүмүүсийн зураг, бичлэгт дуу дүрсний эвлүүлэг хийж худал мэдээлэл тараан, харлуулах үйл ажиллагаа явуулж байгаа нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон.

Иймд иргэн “Э”-д холбогдуулан худал мэдээлэл тараасан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Дээрх нэр бүхий этгээдүүд нь зориудаар худал мэдээлэл тараасан тус үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг эдлэхдээ ҮАБ, бусад хүний эрх, эрх чөлөөг хохироож, нийгмийн хэв журмыг гажуудуулж болохгүй гэсэн заалтыг зөрчиж байна.

Өнөөдөр зөвшөөрөгдсөн хэмжээнд мэдээлэл өгсөн болно." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
666300
0 эможи

keyboard_arrow_up