Хүний амь насыг онц хэрцгийгээр хохироож, гэмт үйлдлээ  нуун дарагдуулахыг тулд цогцсыг нь шатаасан хэрэг гарчээ Хүний амь насыг онц хэрцгийгээр хохироож, гэмт үйлдлээ нуун дарагдуулахыг тулд цогцсыг нь шатаасан хэрэг гарчээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 05, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Хүний амь насыг онц хэрцгийгээр хохироож, гэмт үйлдлээ нуун дарагдуулахыг тулд цогцсыг нь шатаасан хэрэг гарчээ

2025 оны 11 сарын 10

Arslan.mn

Хүний амь насыг онц хэрцгийгээр хохироосон хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Тодруулбал, цагдаагийн байгууллагаас "2021 онд Баянгол дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт траншэйнээс хэн болох нь танигдахгүй байдалтай болж шатсан эмэгтэй хүн олдсон” гэх гэмт хэргийн эзэн холбогдогчийг олж тогтоох чиглэлээр эрэн сурвалжлах болон мөрдөн шалгах ажиллагааг тасралтгүй явуулсан байна.

Ингэснээр энэ оны наймдугаар сард гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй сэжигтэй этгээдийг илрүүлжээ.

Мөрдөн шалгах явцад хэрэгт нотолбол зохих нөхцөл байдлыг тогтоон, хүн амь насыг онц хэрцгийгээр хохироож, гэмт үйлдлээ нуун дарагдуулсан Б-гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1.2-т зааснаар яллагдагчаар татаж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлжээ.

Ташрамд дурхдахад, энэ онд цагдаагийн байгууллагаас хүний амь насыг хохироосон 151 хэрэгт мөрдөн шалгалт явуулаад байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
666264
1 эможи

Зочин
2025-11-10 23:46
Ийм бузрууд өөрсдөө үхэж далдраасай!!!
keyboard_arrow_up