“Хулгайд алдагдсан морьдыг Сонгинохайрхан дүүрэгт байрлах мал бойны газарт төхөөрсөн нөхцөл байдал тогтоогдсон“ “Хулгайд алдагдсан морьдыг Сонгинохайрхан дүүрэгт байрлах мал бойны газарт төхөөрсөн нөхцөл байдал тогтоогдсон“
04 сарын 10, Баасан
Өнөөдөр тойм

Arslan.mn

“Хулгайд алдагдсан морьдыг Сонгинохайрхан дүүрэгт байрлах мал бойны газарт төхөөрсөн нөхцөл байдал тогтоогдсон“

2025 оны 6 сарын 13

Arslan.mn

Хулгайд алдагдсан 18 адууг бойнд өгсөн бөгөөд хэргийг 17-29 насны дөрвөн залуу үйлдсэн байж болзошгүй байна. Тус хэргийн талаар ЦЕГ-аас мэдээлэл өглөө.

ЦЕГ-ын ХМТ-ийн ахлах, цагдаагийн хошууч С.Баярбилэг "Энэ сарын 7-ны өдрийн 19:30 минутын орчимд Хан-Уул дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрээс наадмын үйл ажиллагаанд оролцуулахаар бэлтгэгдэж байсан 18 тооны 5-12 насны адуу алга болсон гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулсан.

17-29 насны дөрвөн этгээдийг уг гэмт хэрэгт холбогдуулан, шалгалтын ажиллагаа явагдаж байна. Хулгайд алдагдсан морьдыг СХД-ийн нутаг дэвсгэрт байрлах мал бойны газар төхөөрсөн, нөхцөл байдал тогтоогдсон.

Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 12-т мал хулгайлах гэмт хэргийг тодорхой хуульчилж өгсөн байдаг. Мал хулгайлах гэмт хэргийг зохион байгуулалттай бүлэглэн, их хэмжээний хохирол учруулсан тохиолдолд 5-12 жилийн хугацаатай хорих ял шийтгэдэг" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
664045
1 эможи

059
2025-06-13 15:35
helekh ug ch alga
keyboard_arrow_up