ОСНААУГ: “Улаанбаатар өвлийн наадам-2025“ боллоо
2025 оны 2 сарын 18
Монгол Улсын Биеийн тамир, спортын тухай хууль, Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын ажилтан, албан хаагчдыг өвлийн улиралд биеийн тамир, спотрын үйл ажиллагаанд татан оролцуулах , тэдний бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хосмдлоос урьдчилан сэргийлэх, амралт чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэхэд гол зорилгоор "Улаанбаатар өвлийн наадам-2025" энэ сарын 15-ны өдөр Скайрекорт цанын баазад зохион байгуулагдлаа.
Тус наадамд Улаанбаатар хотын Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын дарга Ч.Мэндбаяр, "Хэрэглэгчдэд үйлчлэх төв-9"-ийн Ж.Чүлтэмжамц нараар ахлуулсан баг хамт олон оролцож бүжгийн тэмцээнд нийт 30 баг оролцсоноос 5 дугаар байр, уулын алхалтын тэмцээнд 15 баг оролцсоноос 4 дүгээр байранд орж амжилттай оролцлоо.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?









661819
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: