Ажлаа хийж байсан цагдааг мөргөсөн зам тээврийн осол ХУД-т гарчээ
2025 оны 2 сарын 13
Цагдаагийн байгууллагад өнөөдөр (2025.02.13) 10:00 цагийн үед ХУД-ийн 19-р хороо, Зайсанд байрлах “Ази фарм” эмийн сан өнгөрөөд замын голд хүн мөргүүлж, автомашинаар дээгүүр нь гарсан байна” гэх дуудлага иржээ.
Дуудлагын дагуу шалгахад “Lеxus-570” маркийн тээврийн хэрэгслийн жолооч Э нь албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчийг мөргөсөн асуудал тогтоогдсон байна.
Алба хаагчид эмнэлгийн тусламж үзүүлсэн бөгөөд биед учирсан хохирлыг тогтоохоор шалгалтыг үргэлжлүүлж байна.
Эх сурвалж: ЦЕГ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?






1



661742
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: