Монголын хуульчдын холбоо гэр бүлээ алдсан О.Одбаярт туслахаар болжээ
2025 оны 2 сарын 07
Өнөөдөр буюу 2025 оны хоёрдугаар сарын 7-ны өдөр Монголын хуульчдын холбооноос албан ёсны мэдэгдэл гаргаж, гал түймрийн улмаас гэр бүлээ алдсан иргэн О.Одбаярт тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
Уг мэдэгдэлд:
"Иргэн О.Одбаярын гэр бүлд нөхөж баршгүй хүнд гарз тохиосонд гүн эмгэнэл илэрхийлье. Монголын хуульчдын холбооны Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх хорооноос хуульч, өмгөөлөгчдийн баг гаргаж О.Одбаярт хууль зүйн туслалцаа, үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлж, бусад холбоодтой хамтарч ажиллахаар боллоо" гэж мэдэгдэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?

1








661626
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: