Ирэх өдрүүдэд говийн бүс нутгийн зарим хэсэгт +4 хүрч дулаарна Ирэх өдрүүдэд говийн бүс нутгийн зарим хэсэгт +4 хүрч дулаарна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
02 сарын 08, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Ирэх өдрүүдэд говийн бүс нутгийн зарим хэсэгт +4 хүрч дулаарна

2025 оны 1 сарын 17

Arslan.mn

Энэ сарын 18, 22-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 19-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр,

20-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Халх голын сав газраар цас орно.

Салхи энэ сарын 19-нд нутгийн зарим газраар, 20-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -33…-38 градус, өдөртөө -21…-26 градус, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө -23…-28 градус, өдөртөө -11…-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө -7…-12 градус хүйтэн, өдөртөө +4…-1 градус, бусад нутгаар шөнөдөө -15…-20 градус, өдөртөө -3…-8 градус хүйтэн байна.

 

2025 оны нэгдүгээр сарын 16-ны 20 цагаас нэгдүгээр сарын 17-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:        

Хур тунадас: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй.

Салхи: Нутгийн төв хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -24…-26 градус, бусад хэсгээр -17…-19 градус, өдөртөө -7…-9 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 4-9 метр. Шөнөдөө -21…-23 градус, өдөртөө -5…-7 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи шөнөдөө бөруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 2-7 метр. Шөнөдөө -23..-25 градус, өдөртөө -8…-10 градус хүйтэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
661233
0 эможи

keyboard_arrow_up