С.Молор-Эрдэнэ: Нэг палажаа ахиж өмсөхгүй, нэг дуучин нь 3 саяас дээш. Шинэ жил тэмдэглэж байгааг харахаар хангалуун оронд амьдраад ч байгаа юм шиг
Философич С.Молор-Эрдэнэ өөрийн цахим хуудаснаа " НЭГ ПАЛАЖАА АХИЖ ӨМСӨХГҮЙ, НЭГ ДУУЧИН НЬ 3 саяас дээш, ямар ч амтгүй дээрээс нь хүйтэн үхрийн жигнэсэн мах, ананастай тахиа. Тэрийгээ бараг иддэггүй байх. Тэгээд нэг л их бөөндөө нийлж архи ууж тасарсан хүмүүс. Шинэ жил тэмдэглэж байгаа байдлыг харахаар хангалуун оронд амьдраад ч байгаа юм шиг.
Шинэ жил бол гэр бүлийн баяр. Энэ баярыг зөвхөн 31-ний орой л гэр бүлээрээ гоё ширээ засаад амттай хоол хийж идээд аз жаргалтай өнгөрөөх хэрэгтэй. Тэгээд л болоо.
Тэрнээс биш бүтэн сарын турш байгууллагын шинэ жил ч гэх шиг, хамт олон ч гэх шиг хачин хачин юм хийдгээ болих хэрэгтэй. Өдөр бүхэн уулздаг хүмүүстэйгээ л тэмдэглэж байж өчнөөн мөнгө төгрөг үрээд өр ширэнд ороод ямар ч утгагүй хоосроод дуусна. Энэ чинь солиорол байхгүй юу. Үнэндээ энэ хэдэн өдрүүдэд жинхэнэ баярладаг хүмүүс худалдаачин наймаачин бизнэс эрхлэгчид л байна. Шинэ жилийг жаахан даруухан тэмдэглэмээр байна. Монголчуудад ер нь даруу зан ус агаар мэт дутагдаж байна." гэв.