Дарга нь ажилтнаа “удаа дараа архидан согтуурч, ажил тасалсан“ гэх шалтгаанаар зоджээ
2024 оны 11 сарын 29
Өчигдөр цахим орчинд "Хилийн цэргийн 0101 дүгээр ангийн Захирагчийн орлогч дарга доод албан тушаалтандаа ажлын байр нь дээр хүч хэрэглэж байна" гэх агуулга бүхий ичлэг нийтлэгдсэн.
Тэгвэл уг бичлэгийн дагуу Сэлэнгэ аймгийн цагдаагийн газраас дээрх асуудлыг 11-р сарын 28 буюу өчигдрөөс гомдол мэдээллийн бүртгэлд авч шалгаж эхэлсэн байна.
Шалгалтын явцад цэргийн ангийн эрх бүхий албан тушаалтан болох М нь тус ангийн ангийн ахлах ажилтан А-г удаа дараа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж ажил тасалсан гэх шалтгаанаар загнаж цохьсон гэх нөхцөл байдал тогтоогдсон байна.
Одоогоор хохирогчийн биеийн байдал хэвийн шалгалтын ажиллагаа үргэлжилж байна гэж ЦЕГ-аас мэдээллээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
660405
0 эможи
Ц. Эрдэнэбат
2024-12-02 09:04
Цэргийн алба хаасан хүмүүс анги байрлалаа орхин чөлөөгүй явах, ажлын байран дээрээ согтууруулах ундаа хэрэглэсэн, шалтгаангүйгээр ажил таслах зэрэг нь Цэргийн дүрмийн заалттай!
Харин *Дарга*-аас шанаа авчихвал хэн, хэндээ амар...ккк
Одоогийн залуучууд Ганц шанааны пян даахгүй!унаж байгаа харагдсан.
Бидний үед харин аль болох унахгүйг хичээдэг байсан.
Зочин
2024-11-30 12:37
Good
Зочин
2024-11-30 12:37
Энэ нь амар байдлын.
Даян Хаан
2024-11-30 11:40
Зөв зөв гөвөх л хэрэгтэй шаарыг даргыг харин
шийтгэж болохгүй шүү
Зочин
2024-11-29 15:23
аль аль хог шаарууд
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулах: