МҮХАҮТ-ыг удирдах Л.Төр-Од ₮733 саяын  үнэт эдлэл, ₮1,4 тэрбумын АВЛАГАТАЙ МҮХАҮТ-ыг удирдах Л.Төр-Од ₮733 саяын үнэт эдлэл, ₮1,4 тэрбумын АВЛАГАТАЙ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 12, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

МҮХАҮТ-ыг удирдах Л.Төр-Од ₮733 саяын үнэт эдлэл, ₮1,4 тэрбумын АВЛАГАТАЙ

2024 оны 11 сарын 29

Arslan.mn

МҮХАҮТ-ын ээлжит бус XXII их хурлаар өчигдөр тус танхимын ерөнхийлөгчийг нөхөн сонгох санал хураалт явагдсан юм.

МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Т.Дүүрэн, МҮХАҮТ-ийн УЗ-ийн дарга Л.Төр-Од, “Коёотэ” ХХК-ийн захирал Д.Бямбасайхан, “Урбанек” ХХК-ийн ерөнхий захирал Б.Лхагважав, “Таванбогд” группийн ерөнхийлөгч Ц.Баатарсайхан,  эдийн Засагч Б.Лакшми, Монголбрэнд холбооны тэргүүн Ш.Отгон-Өлзий, “Эрх чөлөөг хэрэгжүүлэгч” намын дарга Ш.Төмөрсүх, “Комаг” ХХК-ийн ерөнхий захирал Ц.Майдар нарын есөн хүн ерөнхийлөгчид өрсөлдсөн.

Эдгээрээс Л.Төр-Од, Ц.Баатарсайхан нар хамгийн олон санал авсан ч 50 хувийн босго даваагүй тул дахин санал хураалт явагджээ.

Дахин санал хураалтаар 54 хувийн санал авсан Л.Төр-Од МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөр сонгогдлоо.

Л.Төр-Од нь эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй. Транспрэнси интернэшнл – Монгол ТББ-ын үүсгэн байгуулагч, тэргүүнээр ажиллаж байсан тэрээр 2024 оноос Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөхөөр томилогдсон. Мөн ШӨХТГ-ын гишүүн, хувийн хэвшлийг Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлд төлөөлдөг. Төрийн бус байгууллагуудаас гадна Хас банк, М Банк, Ашид капитал ХХК, Монгол  даатгал ХХК-д ажиллаж байсан туршлагатай ажээ. 

Тэгвэл МҮХАҮТ-ыг удирдах Л.Төр-Од АТГ-т мэдүүлсэн 2023 оны Хөрөнгө орлогын мэдүүлгийг танилцуулъя.

Тэрбээр  хөрөнгө орлогын мэдүүлэгтээ “өөрөө 162 сая төгрөгийн орлоготой гэсэн бол гэр бүлийн орлогоо 85 сая хэмээн мэдүүлжээ. 

Мөн 490 сая төгрөгийн үнэ бүхий  нэг орон сууц, үйлдвэрлэлийн зориулалттай объекттой, тээврийн хэрэгсэлгүй   хэмээн мэдүүлжээ.

Мөн  газаргүй, малгүй, 733 сая төгрөгийн үнэт эдлэлтэй  гэжээ.

Түүнчлэн 59 сая төгрөгийн хадгламжтай, 1,4 тэрбум төгрөгийн авлагатай байна. 

СИДАН Хоршоо, СМЕТС ХХК, АрьяаМед ХХК-иудад 1%-49% эзэмшдэг аж.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
660404
1 эможи

Bataa
2024-12-02 23:21
735 сая төгрөгийн үнэт эдлэл гэхээр юу байдийн бол?Хэдэн хулхи мөнгөн аяга үнэд хүрэмгүй юм. За тэгээд сүүлиын үед хом бөглөдөг болсноос хойш төрийнхөн нэг их хөрөнгөлөг хүмүүс болсон шдээ. Хөрөнгөтэй бүхнээ хоморголж устгачихаад одоо юуных нь удам дамжсан хур хөрөнгө бх вэ дээ.АТГ-н нөхдүүд сэтгэлгээгээ жаахан өөрчилмөөр шигээ
keyboard_arrow_up