З.Батбаяр: Савласан ус үйлдвэрлэж байгаа бүх компани бараг 100 хувь КРАНТНЫ УС ашиглаж байна З.Батбаяр: Савласан ус үйлдвэрлэж байгаа бүх компани бараг 100 хувь КРАНТНЫ УС ашиглаж байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 12, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

З.Батбаяр: Савласан ус үйлдвэрлэж байгаа бүх компани бараг 100 хувь КРАНТНЫ УС ашиглаж байна

2024 оны 11 сарын 14

Arslan.mn

Нийслэлийн иргэдийн ундны усны нөхцөл байдал болон Туул голын уснаас авсан дээжээс гэдэсний савханцар нян илэрсэн талаар Усны газраас мэдээллээ.

Усны газрын дарга З.Батбаяр "Бид Туул голын уснаас шинжилгээ авсан. Шинжилгээний хариу яг л бидний хүлээж байсан шиг гарсан.

Харамсалтай нь, Туул голоос бүхэлдээ гэж болохоор цэгүүдээс гэдэсний савханцар нян илэрсэн. Энэ оны наймдугаар сард бид олон нийтэд хандаж мэдэгдэл хийсэн. Гэвч иргэд тоогоогүй.

Өөрөөр хэлбэл,  Туул, Сэлбэ, Улиастай гол гээд бүх задгай уснаас гэдэсний савханцар нян илэрч байна. 

Монгол Улсад үйлдвэрлэж буй савласан усанд мөрдөх эрдэслэг цэвэр усны стандарт бий. Энэ 19 усны гуравт нь стандарт зөрсөн зүйл байсангүй. Бусад уснаас тодорхой хэмжээний стандартын зөрүү гарсан, гэхдээ энэ зөрүү нь маш бага. Бид компани бүрд нь бичиг явуулна.

Энэ чинь бизнес шүү дээ гэж хэлж магадгүй. Савласан ус үйлдвэрлэж буй компани бараг 100 хувь крантын ус авч ашиглаж байгаа. Өөрөөр хэлбэл бидний уудаг крантын усыг авч ашиглаад шүүж боловсруулаад савлаж байгаа. Ингэхдээ усанд байх эрдэс бодисын хэмжээг хэт багасгаж, хэт шүүсэн уснууд ч байна. Эдгээрийг цааш гаргаж ирнэ.

Компаниуд дунджаар 3 төгрөгөөр нэг литр ус авдаг. Үүнийгээ савлаад 1000 орчим төгрөгөөр худалдаалж байгаа. Энэ уснаас нь дээж авахад азаар аюул илрээгүй ч стандарт зөрчсөн асуудлууд гарч ирж байна” гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
660145
1 эможи

keyboard_arrow_up