УНТЭ “чихрийн шижин” өвчнийг анх Монгол Улсад эмчлэгдсэн цагаас эхлэн тэргүүлэх үүрэгтэйгээр оролцож байна УНТЭ “чихрийн шижин” өвчнийг анх Монгол Улсад эмчлэгдсэн цагаас эхлэн тэргүүлэх үүрэгтэйгээр оролцож байна
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 12, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

УНТЭ “чихрийн шижин” өвчнийг анх Монгол Улсад эмчлэгдсэн цагаас эхлэн тэргүүлэх үүрэгтэйгээр оролцож байна

2024 оны 11 сарын 14

Arslan.mn

Өнөөдөр "Дотоод шүүрэл судлалын 60 жилийн ой" тохиож байна. Тус ойн хүрээнд Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг, АШУҮИС-тай хамтран дотоод шүүрлийн эмч, мэргэжилтнүүдэд зориулсан баярын хурлыг зохион байгууллаа. 

Мөн өнөөдөр тохиож буй "Чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдөр”-ийн хүрээнд Улсын Нэгдүгээр төв эмнэлэг /УНТЭ/-ийн Дотоод шүүрэл судлал, диабетийн төвөөс эмнэлгээр үйлчлүүлэгч нарт  чихрийн шижин өвчний хүндрэл, эрсдэл, сувилгааны тухай мэдлэг мэдээлэл олгох өдөрлөг, сургалт зохион байгуулж байна. 

Тус үйл ажиллагаанд УНТЭ-ийн Ерөнхий захирал Л.Бямбасүрэн, УНТЭ-ийн Дотоод шүүрэл судлал, диабетийн төвийг байгуулж байсан Монгол Улсын Гавьяат эмч, Д.Балжинням, АШУҮИС-ийн багш, профессор Х.Алтайсайхан болон бусад эмч, мэргэжилтнүүд оролцож байна. 

Arslan.mn

Энэ үеэр УНТЭ-ийн Ерөнхий захирал Л.Бямбасүрэн Дотоод шүүрэл судлал, диабетийн төвийн нийт эмч, мэргэжилтнүүдэд 60 жилийн ойн мэндийг хүргээд чихрийн шижин нь маш олон хүнд шинж тэмдэггүйгээр, хүндэрсэн хойно оношлогддог чимээгүй тахал гэгддэг өвчин. Манай УНТЭ “чихрийн шижин” өвчнийг анх Монгол улсад оношлогдож, эмчлэгдсэн цагаас эхлэн эмчлэх зорилгын хүрээнд тэргүүлэх үүрэгтэйгээр оролцож ажиллаж байна. Манай эмнэлэгт Диабитийн төв байгуулагдан, үндэсний хэмжээний диабитийн эмч нар бэлтгэгдэж, хөдөө орон нутаг, дүүргүүдэд илгээгдэж ажилладаг гэдгийг энэ үеэр дурдлаа.  

Arslan.mn

АШУҮИС-ийн багш, профессор Х.Алтайсайхан: 

Монгол Улсад дотоод шүүрлийн алба үүсгэн байгуулагдсаны 60 жилийн ой өнөөдөр тохиож байна. Бид өнгөрсөн хугацаанд Монгол Улсдаа хоёр том үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Бид эхний ээлжинд "Иод дутагдалтай тэмцэх үндэсний хөтөлбөр"-ийг амжилттай хэрэгжүүлж энэ эмгэгийн тархалтыг бараг устгаад байна. Үүнээс гадна "Чихрийн шижинтэй тэмцэх үндэсний хөтөлбөр"-ийг хэрэгжүүлж хөдөө орон нутагт илрүүлэг, судалгааг хийх ажлыг хэрэгжүүлсэн. 

Үүнээс гадна өнөөдөр "Чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдөр” тохиож байна. Чихрийн шинжтэй өвчтөн өөрийн хяналтаа сайжруулан өдөр тутамдаа сахараа зөв хянаж явснаар амьдралын чанар сайжрах, мөн хожим үед гарах чихрийн шижингийн хүндрэлээс сэргийлэх боломжтой. 

Өнөөдрийн байдлаар дэлхий нийтэд 537 сая иргэн чихрийн шижингээр өвчилсөн нь бүртгэгдсэн бөгөөд энэ жил уг өдрийг "Чихрийн шижингийн тусламж, үйлчилгээ, чанар хүртээмжийг нэмэгдүүлье" уриатайгаар тэмдэглэж байна. Мөн үүнээс гадна өнөөдөр 

Өдөрлөгийн үеэр чихрийн шижинтэй болон чихрийн шижингийн эрсдэлтэй үйлчлүүлэгч нарт урьдчилан сэргийлэх, хяналт, зөв хооллолтын талаарх сургалтыг явууллаа.

Arslan.mnArslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
660144
0 эможи

keyboard_arrow_up