С.Тайван: “Телеграм“ залилангийн нэг хохирогч 39 удаагийн гүйлгээгээр 195 сая төгрөгийг шилжүүлжээ С.Тайван: “Телеграм“ залилангийн нэг хохирогч 39 удаагийн гүйлгээгээр 195 сая төгрөгийг шилжүүлжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 05, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

С.Тайван: “Телеграм“ залилангийн нэг хохирогч 39 удаагийн гүйлгээгээр 195 сая төгрөгийг шилжүүлжээ

2024 оны 11 сарын 04

Arslan.mn

Цагдаагийн ерөнхий газраас “Телеграм” платформ ашиглан үйлдэгдэж буй залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил, арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд иргэд, олон нийтэд дээрх гэмт хэргийн нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх арга замын талаар мэдээлэл өглөө.

ЦЕГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга С.Тайван "  Телеграмаар үйлдэгдэж буй гэмт хэрэг дараах ангилалтай байна. Тухайлбал,

  • Романс залилан
  • Даалгавар өгөх
  • Хуурамч зар
  • Секс сүрдүүлэг
  • CopyCat
  • Pump and Dump

Манайд сүүлийн 4 сарын байдлаар 619 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 10,3 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. 

Үүнээс

  • Нийслэлд 457 хэрэг 6,8 тэрбум,
  • Орон нутагт 162 буюу 3,5 тэрбум төгрөгийн хохирол учраад байна.

Гурван хохирогч тутмын хоёр нь эмэгтэй, 415 хохирогч буюу 67 хувь нь эмэгтэй, насны хувьд 25-34 нас зонхилж байна. Хувийн хэвшилд ажилладаг хохирогч дийлэнх нь юм.

Нэг хохирогч 39 удаагийн үйлдлээр буюу гүйлгээгээр гэмт хэрэгтний 8 төрлийн данс руу нийт 195,8 сая төгрөг шилжүүлж хохирчээ.

Ингэхдээ хамгийн эхлээд тикток дээр даалгавар биелүүлж 9000₮-ийн урамшуулал авч залиланд өртөх алхмаа эхлүүлжээ.

Сүүлийн 45 хоногт иргэд ЦАХИМ ЗАЛИЛАНД 6,1 тэрбум төгрөг алдсан байна.

Танихгүй хүний данс руу мөнгө хийхгүй, энэ төрлийн гэмт хэргийн талаарх мэдээлэлтэй, ойрын хүмүүстээ хэлж сэрэмжлүүлж байх хэрэгтэй болоод байна "гэдгийг анхааруулав.

Иймд иргэд,

  • Хуурамч мэдээллээр төөрөгдүүлж, телеграм группт элсүүлж залилдаг тул анхаарах
  • Телеграм хаягаа устгах, privacy тохиргоо хийх
  • Ямар ч тохиолдолд урьдчилгаа мөнгө шилжүүлэхгүй байх
  • Ажилд орохын тулд хувийн батлан даалт өгөхгүй байх
  • Мөнгө шилжүүлсэн бол дахин мөнгө шилжүүлэхгүй байх
  • Интернет банк, цахим хэтэвчээ бусдад ашиглуулахгүй байхыг АНХААРУУЛЛАА.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
659942
1 эможи

keyboard_arrow_up