ЦЕГ: Эмэгтэй алба хаагчдад зориулсан “МӨРДЭСТ ЭМЭГТЭЙЧҮҮД” зөвлөгөөнийг зохион байгууллаа ЦЕГ: Эмэгтэй алба хаагчдад зориулсан “МӨРДЭСТ ЭМЭГТЭЙЧҮҮД” зөвлөгөөнийг зохион байгууллаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 02, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

ЦЕГ: Эмэгтэй алба хаагчдад зориулсан “МӨРДЭСТ ЭМЭГТЭЙЧҮҮД” зөвлөгөөнийг зохион байгууллаа

2024 оны 10 сарын 28

Arslan.mn

Цагдаа, Дотоодын цэргийн байгууллага нь 2024 онд цагдаагийн байгууллагын шинэчлэлийг хийх, жендерийн эрх тэгш байдлыг хангах, эмэгтэй алба хаагчдын манлайллыг бүх шатандаа дэмжиж ажиллах, орчин нөхцлийг нь сайжруулах, бүх шатны сонгон шалгаруулалтад оролцох боломжоор нь нээлттэй хангах зорилтуудыг дэвшүүлж, ажил болгоод явж байна.

Мөн ЦЕГ, НҮБ-аас “Хууль сахиулах байгууллагын эмэгтэйчүүдийн манлайлал” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Тэгвэл тус хөтөлбөрийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын эмэгтэйчүүдийн зөвлөлөөс “Мөрдэст эмэгтэйчүүд” зөвлөгөөнийг өнөөдөр зохион байгууллаа.

Зөвлөгөөнд ЦЕГ-ын дэд дарга, цагдаагийн хурандаа Н.Мөнхзул, ЦЕГ-ын Хүний нөөцийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа А.Мөнхцэцэг, СХД-ийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Г.Байдраг, СХД-ийн цагдаагийн I, II, III дугаар хэлтсийн дарга болон эмэгтэй 70 гаруй алба хаагчид оролцлоо.

Arslan.mn

Зөвлөгөөний нээж ЦЕГ-ын дэд дарга, цагдаагийн хурандаа Н.Мөнхзул хэлсэн үгэндээ “Цагдаа, Дотоодын цэргийн байгууллага нь 2024 онд цагдаагийн байгууллагын шинэчлэлийг хийх, жендерийн эрх тэгш байдлыг хангах, эмэгтэй алба хаагчдын манлайллыг бүх шатандаа дэмжиж ажиллах, орчин нөхцлийг нь сайжруулах, бүх шатны сонгон шалгаруулалтад оролцох боломжоор нь нээлттэй хангах зорилтуудыг дэвшүүлж, ажил болгоод явж байна.

Өнөөдрийн байдлаар цагдаагийн байгууллагад ажиллаж байгаа нийт албан хаагчдын 11 орчим хувийг эмэгтэй албан хаагч нар эзэлж байна. Үүнээс удирдах албан тушаалд дөрвөн албан хаагч, чиглэлийн ахлах, тасгийн даргаар 300 гаруй албан хаагч ажиллаж байна.

ЦЕГ-ын дарга Т.Сүхболд ХЗДХЯ-нд эмэгтэй алба хаагчийн тоог нийт бүрэлдэхүүний 8 хувь байсныг 20 хүртэлх хувиар нэмэгдүүлэх саналаа өгсөн. Үүний дагуу Засгийн газраас уг санал дэмжигдэж, цагдаагийн байгууллагад эмэгтэйчүүд тохирох ажлын байран дээр ажиллах боломжууд нээгдсэн.” гэдгийг онцоллоо.

Arslan.mn

 ЦЕГ-ын Хүний нөөцийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа А.Мөнхцэцэг:

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс ЦЕГ-тай хамтран “Хууль сахиулах байгууллагын эмэгтэйчүүдийн манлайлал” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Энэ хөтөлбөрийн хүрээнд СХД-ийн I, II, III дугаар хэлтсийн эмэгтэй алба хаагчдад зориулсан “Мөрдэст эмэгтэйчүүд” зөвлөгөөнийг зохион байгуулж байна. Зөвлөгөөний үеэр эмэгтэй алба хаагчдын манлайлал, ур чадварыг сайжруулах чиглэлээр олон талт мэдээллийг өгч байна.

ЦЕГ-аас эмэгтэй алба хаагчдаа дэмжих, чадавхжуулах олон төрлийн арга хэмжээг зохион байгуулж байна.

Arslan.mn

СХД-ийн Цагдаагийн газрын III хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа О.Эрдэнэчулуун: 

Манай СХД-ийн Цагдаагийн газарт нийт 70 гаруй эмэгтэй алба хаагч ажилладаг. Тиймээс СХД-ийн Цагдаагийн газрын эмэгтэйчүүдийн зөвлөлөөс эмэгтэй алба хаагчидруу чиглэсэн олон ажлыг зохион байгуулдаг. Үүний нэг бол өнөөдрийн "Мөрдэст эмэгтэйчүүд" зөвлөгөөн юм. 

Энэ үеэр бид эмэгтэйчүүдийн манлайлал, гэр бүлийн үнэ цэн, төсвөө хэрхэн захиран зарцуулах вэ зэрэг гурван сэдвийн хүрээнд мэдээлэл өгч байна. Зөвлөгөөнөөс гарсан санал санаачилгыг удирдах албан тушаалтнуудад хүргэж, ажил хэрэг болгох тал дээр анхаарч ажиллана. 

Arslan.mn

ЦЕГ-аас эмэгтэй албан хаагчийн орон тоон нэмэгдүүлэх зорилготой ажиллаж байгаа бөгөөд 2023 онд 7 удаагийн сонгон шалгаруулалтыг зарлаж 126 эмэгтэй, энэ оны эхний хагас жилийн байдлаар 71 эмэгтэй алба хаагчийг эгнээндээ нэгтгээд байна. 

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
659813
1 эможи

keyboard_arrow_up