“Шилэн” Цогоо сайд нарын шилийг “хазаад” эхэлжээ “Шилэн” Цогоо сайд нарын шилийг “хазаад” эхэлжээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 02, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

“Шилэн” Цогоо сайд нарын шилийг “хазаад” эхэлжээ

2024 оны 10 сарын 22

Arslan.mn

Улстөрчид болон төрийн өндөр дээд албан тушаалтнуудын уул уурхайг уудалдаг ганц хүн бол “Шилэн” Цогоо буюу Батчулууны Цогтгэрэл. Тэрээр өдгөө ч тэдний идсэн уусан, завшсан мөнгө төгрөгийг баримтаар ил болгосоор байна. Түүний энэхүү үйлдлийг иргэд олон нийт дэмжиж байгааг цахим хуудаснаас харж болно.

Саяхан гэхэд УИХ-ын гишүүн, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяагийн авсан тавилгуудын талаар дэлгэжээ. С.Одонтуяа сайд байгаль, цаг уур орчны тал дээр ажиллахаасаа илүүтэй өрөөгөө итали тавилгуудаар гоёсныг баримтаар дэлгэсэн байна. Үүнийг “И Эн Си Групп” ХХК-ийн албан ёсны “Facebook” хаягаас тавилгуудын мэдээллийг авч харж болно.

АН-аас сонгогдсон сайд нарын мөнгө завшсан асуудал үүгээр дуусахгүй, Барилга, хот байгуулалтын сайд Ж.Батсуурь тэргүүтэй дарга нар төсвийн 21.990.000 /Хорин нэгэн сая есөн зуун ерэн мянган/ төгрөгөөр эмнэлэгт биеэ үзүүлж, эрүүл мэндийн үйлчилгээ авсныг ч дэлгэжээ.

Үүнээс гадна Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаяр хэмээх С.Эрдэнийн “Сугны үс” хүмүүсийн хамт улсын төсвөөр Вьетнам улсын Пукок явсан тухай ч дэлгэсэн. Үүнийг бүр тодорхой дэлгэсэн бөгөөд Улаанбаатар хотоос өглөө 08:40 цагт нисээд Сөүлд 12:50 буусан аж. Эндээс 21:10 цагт нисээд Ханой хотод 23:40 буужээ. Ийнхүү Ханойд нэг хоноод хоёр дахь өдрийнхөө өглөө 06:30 цагаас Пукок ниссэн байна.

Тэдний хувьд аялал жуулчлалын диваажин Пукокт зургаан хоног төрийн албаны туршлагаа судлах нэрээр тансаглаж, зургаа дахь өдрийнхөө үдэш 23:00 цагт Сөүл нисэж, Сөүлээс 14:20 цагт Улаанбаатар хотын зүг ниссэнийг баримтаар дэлгэжээ. Энэ багт явсан хүний тоо 20 байсан бөгөөд зөвхөн онгоцны тийзний зардал нь 55,126,000 төгрөг болсон ажээ. Тэгэхээр буусан буудал, хоол унд, дэлгүүр хоршооноос худалдан авалт гээд асар өндөр зардал гарсан байж таарна. Төр, төсвийн мөнгийг ингэж л үрж байгааг “Шилэн” Цогоо баримтаар дэлгэсэн байна.

Төсвийн мөнгө уйлдаггүй гэдэг дээ. Түмний итгэлийг авч төрд гарч ирсэн сайд нар ийнхүү татвар төлөгчдийн мөнгөөр тансаглаад байхаар яах билээ. Үүнд Засгийн газар, холбогдох байгууллагууд анхаарлаа хандуулаач ээ гэдгийг хаа хаанаа сануулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
659706
0 эможи

Ц.Мижиддорж
2024-10-27 17:25
Б.Цогтгэрэл өнгөн дээрээ их эх оронч дүр исэгсэн, худлаа шудрага царайлсан, ард түмэндээ хуурамч хайр зарласан, татвар төлөгчтдын халс хүчээ шавхан байж олоод эх орныхоо хөгжилд зориулсан мөнгөөр тансаглаж явдаг нөхөдийг баримтаар илчлэн тавьж байгаад баяртай байна. Энэ бол улс оронд бугшисан гэмт хэргүүдийг илчилсэн, ёстой эх орон, ард түмнийхээ язгуур эрх ашигмйн төлөө цогтой тэмцэж байгаа шудрага иргэн юм. Энэ мэдээлэлд дурдагдсан нөхөдүүдээр нийгэмд учруулсан хохиролыг нь төлүүлэн, төрд ажиллах эрхийг нь хасч, монголын төрөөс үтэр түргэн зайлуулаж, төрөө цэвэрлэж, төсөв хөрөнгөө хямагадан, хамгаалвяа. Энэ мэт төрийг шимэгчилэн амьдарч, баяжигчтайгаа ил тод тэмцэл явуулаж шуурхай арга хэмжээ авах нь Монгол улсын төр, засгаас хойшлуулашгүй арга хэмжээ авахыг шаардаж байна.

keyboard_arrow_up